Бэлэн гоймонгийн талаар хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 ноцтой баримт. Эдгээрийг мэдэж авснаар та дахин хэзээ ч бэлэн гоймон идэхгүй!

Зарим судалгаанаас үзэхэд бэлэн гоймонгийн савны гадна талд бичигдсэн найрлага, илчлэг чанар худал байдаг нь батлагджээ. Шинжилгээгээр доторх гоймонд агуулагдаж буй илчлэг чанар нь бичигдсэн хэмжээнээсээ хамаагүй бага гарсан байна.

1. Элсэн чихэр

Ердийн бэлэн гоймонгийн найрлагад 2 гр элсэн чихэр буюу тал хоолны халбага хэмжээтэй элсэн чихэр агуулагддаг.

2. Үхлийн аюулт холимог

Бэлэн гоймонгийн найрлагад давс, чихэр, тос гурав гурвуулаа нэг дор агуулагддаг тул хүнд дахин дахин идмээр санагдах мэдрэмж төрүүлдэг.

3. Давс

Бид өдөр тутамдаа давс их хэрэглэдэггүй гэж өөрсддөө хэлдэг боловч бидний иддэг бэлэн гоймоны найрлагад ойролцоогоор 1.2 гр давс агуулагддаг байна. Гэтэл хүний өдөрт авах ёстой давсны дундаж хэмжээ 2 гр байдаг ажээ. Давс их хэмжээгээр хэрэглэх нь зүрх судасны өвчин, даралт ихдэлт зэрэг өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлнэ.

4. Хүүхдийн дайсан

Хүүхдийн өдөрт авах ёстой давсны дундаж хэмжээ ойролцоогоор 1,2 гр байдаг бол нэг аяга бэлэн гоймонгийн шөлөнд энэ хэмжээтэй дүйцэхүйц давс агуулагддаг. Хүүхэд бэлэн гоймон идэж болохгүйн гол шалтгаан нь хэт их давс, чихэрний хэрэглээ хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь батлагдсан. Дэлгүүрт зарагддаг давсны хэмжээ ихтэй бүтээгдэхүүнүүдийн нэгд бэлэн гоймон багтдаг байна.

5. Натрийн глутамат

Хулганад хийсэн судалгаагаар бэлэн гоймонгийн найрлагад агуулагдах натрийн глутамат тархины эсийг гэмтээдэг болох нь тогтоогдсон байна.

6. Тэнцвэр алдагдах

Бэлэн гоймонд их хэмжээний нүүрс ус агуулагддаг учир их хэмжээгээр хэрэглэвэл  таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин зэрэг өвчлөлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

7. Шим тэжээллэг чанар алдагдах

Хүн өдөрт ойролцоогоор 25 гр эслэг хоол хүнснээсээ авах ёстой бол бэлэн гоймонгийн найрлагад дөнгөж 2.1 гр хэмжээтэй эслэг агуулагддаг. Иймд бэлэн гоймон л иддэг хүн хэзээ ч өдөрт авах ёстой эслэгийн хэвийн хэмжээг нөхөж чадахгүй болдог ба уураг, эслэг, шим тэжээлийн дутагдалд ордог байна.

8. Бөөрөнд сөргөөр нөлөөлөх

Бэлэн гоймонгийн найрлагад агуулагдах давсны илүүдэл хэмжээ бөөрөнд сөргөөр нөлөөлж, хэт их ачаалал үүсгэн гэмтээх эрсдэл үүсгэдэг.

9. Бэлэн гоймонд уураг агуулагддаггүй

Бэлэн гоймонгийн шөлөнд ганц ч мах агуулагддагүй, махны амт орлуулсан амтлагч, ногоо л агуулагддаг учир махыг орлох уургийг хэзээ ч нөхөж чаддагүй.

10. “Consumer Power” сэтгүүлд өгүүлснээр:

Бэлэн гоймонгийн шөлөнд 36 төрлийн амтлагч, тэр дотроо 7 төрлийн давс, 3 төрлийн элсэн чихэр агуулагддаг гэжээ.

Бэлэн гоймонгийн зах зээлд тэргүүлэгч “Maruchan” компаний үзсэнээр хүмүүс ихэнхдээ үнэ, амт, хялбар байдлыг илүүд үздэг учир бэлэн гоймон ингэж хийгддэг гэж үзсэн байна.

Тэгвэл бидний эрүүл мэнд хэр зэрэг үнэтэй хэмээн та бодож байна? Иймэрхүү биед хортой, ашиг шимгүй бүтээгдэхүүн хэрэглэсээр байх уу? Та сэтгэгдлээ доор үлдээн бидэнтэй хуваалцаарай.

Comments

comments

Leave a Reply

8 comments

  1. Togtoh Ganchimeg

    Гаднаас оруулахыг хориглох хэрэгтэй

  2. Г. Мөнхжин
  3. Hishgee Hishgee

    Tegeed yagaad zaruulaad bdagiin bvr musun horigloj boldoggvi yumuu hvvhdvvd ih durtai bdagshdee

    -1
  4. Steely Garnish
  5. Bayr Batsukh

    Би бэлэн гоймон идэх дургүй

  6. Otgoo Otgoo
  7. Оюунсайхан Ос

    Солонгос хятдуудын өдөр тутмын хэрэглээ биз дээ…тэд

  8. Лувсаншарав Баттөр