Япончуудын урт наслаж буй гол нууц нь энэ байжээ. Гэхдээ үүнд хоол хүнс ямар ч хамаагүй шүү

Өнөөдөр Япон улсын нийт хүн амын 48,000 гаруй иргэд нь 100-гаас дээш насныхан байдаг бөгөөд дахин 20 жил өнгөрсний дараа энэ тоо 10 дахин өсөх аж. Дэлхий дээр өөр ямар ч улсын иргэд ийм олноороо өндөр насалдаггүй.

Ихэнх хүмүүс Япончуудын урт насалж байгаагийн нууцыг эрүүл хоол хүнс гэж боддог байх. Гэвч үнэндээ тийм биш.

Дэлхий дээр иргэд нь төрсөн цагаасаа эхлэн далайн гаралтай хоол хүнс болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ иддэг улс үндэстэн маш олон байдаг аж. Тэгвэл Япончуудын нууц юунд оршиж байна вэ?

Бид энэ улсын ямар хүчирхэг эдийн засагтайг нь сайн мэднэ. Хэдийгээр Япон улс хангалттай газар нутаггүй учраас будаа тарих талбай, хот байгуулах газар хомсоос гадна, байгалийн баялаг муутай ч, энэ улс үнэхээр баян.

Япончуудын дундаж цалин 2500 доллар. Мэдээж хэрэг эрүүл хооллолт, сайн нойр болон биеийн идэвхтэй хөдөлгөөн урт наслахад нөлөөлөх нь ойлгожмтой. Гэхдээ хувь хүний амьдралаас авах сэтгэл ханамж, баяр хөөр, өөрийнхөө мөн чанарыг танин мэдсэн эсэх нь ялгаагүй чухал байдаг аж.

Япон бол эргэлзээ байхгүй дэлхий дээрх хамгийн эерэг улс. Иргэдийнх нь хоорондын харилцаа эелдэг найрсаг байдаг.

Японд бие биедээ аль болох хүндэтгэлтэй харьцахыг эрхэмлэдэг бөгөөд бусдын сэтгэлийг таагүй болгохоос зайлсхийцгээдэг. Хувь хүний сэтгэл санааны байдалд нөлөөлөхгүй байх нь энэ улсын иргэдэд чухал.

Япончуудын урт насалдаг гол нууц бол тэд сэтгэл хөдлөлөө маш сайн хянах чадвартай. Ажил, сургууль, гэр болон хаана ч байсан тэд сэтгэл хөдлөлөө хянаж, хэнд, хэзээ, хэрхэн, юу гэж хэлэхээ сайтар бодолхийлдэг.

Ингэснээр хүний дархлааны системд сайнаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Дархлааны систем бол хүнийг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах гол зүйл билээ.

Харамсалтай нь дэлхий дээрх олон улс оронд хүмүүс нэг нэгнийхээ сэтгэл санааг тогтворгүй болгох, хүний хувийн орон зайд хэт халдахаас гадна, хувь хүн хэт их сэтгэл хөдлөлдөө автах, түүнээсээ болоод буруу шийдвэр гаргахад хүрдэг нь нууц биш юм.

Та урьд өмнө тухайн хүний дархлааны систем оюун санаа болон бие физиологийн стрессээс шууд хамаардаг болохыг мэддэг байсан уу?

Comments

comments

Leave a Reply

8 comments

  1. Barsaa Osorkhuu

    бид бусдад муу муухай, сөрөг ханддаг занг социализмаас сурсан олдмол эмгэг л дээ … тэрнээс монголчууд угийн ийм тэнэг зантай хүмүүс огт биш ….

  2. Buyantsog Turtuvshin
  3. Bayara Bayara
  4. Ивээл Амгаланбаатар
  5. Suld Suhee

    Гадны л зүйл цаг агаар байгал амьдрах хэв маяг тэс өөр манай монгол хооллох ухаан арга зүй гэж бий чи үнэхээр урт наслах хэрэгтэй гэж үзвэл эхлээд жажилж сур сэтгэлээ удирд монгол сударууд дээр бүгд бн авдараа уудал тархиа хайрцагнаас гарга

  6. Цэнджав Цэрэннамжил

    Дээд болвсролоор хүн хөгжихгүйг бид харж байна тэгэхлээр монгол суурь хүмүүжил гэж байнгын ухамсартай байдаг боловсролыг хэрхэн эзэмших вэ томчуул бяд мөн хүүхдүүддээ багаас нь эзэмшүүлэх мөн аз жаргалтай амар амгалан амьдрал гэж юуг хэлээд байна мөнгө материаллаг байдал юмуу гэдгийг оюун санааны түвшинд ойлгуулж боловсролын хөтөлбөрт оруулж өгөх мөн багш нар оюун санааны боловсролтой ухамсарын өндөр түвшинд бэлтгэгдэж суралцан төгссөн байх шиг санагддагдаа болгоонуу

  7. Chimedregzen Erdenechimeg
  8. Chimedregzen Erdenechimeg