Хэрэв танд эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал, таны ходоод гэдсэнд шимэгч хорхой байна гэсэн үг!

Шимэгч хорхойн халдвар дийлэнх тохиолдолд хүүхдүүдэд илэрдэг мэт боловч, насанд хүрэгчид энэ өвчний хөлд нэрвэгдэх эрсдэл харьцангуй өндөр байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Шимэгч хорхойн халдварыг зөв эмчлэхгүйн дээр хугацаа алдах юм бол, эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэдэг.

Таны гэдэс дотор шимэгч хорхойд бүрэн эзлэгдэх үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Хэвлий хэсэгт өөрчлөлт орох
  • Амнаас эвгүй үнэр гарах
  • Юм идсэний дараа гэдэс цүдийх
  • Хоолны дуршил буурах
  • Хошного орчимд өөрчлөлт орох
  • Ялгадас цустай гарах
  • Нүд үрэвсэх, толгой өвдөх
  • Нүд хавдах
  • Мэдрэлийн ядаргаа болох
  • Өтгөн хатах, туулгах
  • Ядрах

 

Гэдэс дотор байгаа шимэгч хорхойг үгүй хийх ач тустай байгалийн гаралтай бэлдмэлүүд

Лууван: Өдөр бүр 2 ширхэг арилгасан лууван идээрэй.

Нимбэг болон гаа: Уг 2 орцоор амттай цай хийж уугаарай.

Кокос: Өдөр бүр кокос идвэл, гэдэс доторх байгаа шимэгч хорхой устана.

Нимбэгийн үр: Нимбэгийн үрийг өтгөн зуурмаг болгож, дараа нь устай холиод уух юм бол ач тустай.

Папаяа үр: Папаяа үрийг нунтаглаж, нимбэгийн үртэй адилхан хэрэглээрэй.

Улаан лооль: Улаан лоолийг давс болон перцтэй хольж хэрэглэвэл, халдварт эсэргүүцэл үзүүлж, сэргийлэх боломжтой.

Сармис: Бактери болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй тул, сармисыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэвэл, бие дэх бүх төрлийн халдварт эсэргүүцэл үзүүлж чадна.

Comments

comments

Leave a Reply