Гарын алга болон хөлийн ул хөлрөхийг хэрхэн болиулах вэ? Ийм амархан уг асуудлыг шийдэж болдог гэж ёстой мэдсэнгүй!

Бид бүгд л хөлөрдөг. Гэхдээ зарим хүмүүс бусадтай харьцуулахад илүү их хөлрөх талтай байдаг. Үүнийг гипергипроз гэж нэрлэдэг бөгөөд ямар нэгэн хор хөнөөлгүй. Хэдийгээр тийм боловч, энэ нөхцөлд арьсны эмч дээр очих шаардлагатай. Ихэнх хүмүүсийн гарын алга болон хөлийн ул хэвийн хэмжээнээс их хөлөрдөг.

Хэрэв танд гипергидрозын шинж тэмдэг илэрч байгаа бол, тал уг асуудлыг шийдэх шийдэл олох хэрэгтэй.

Зарим нэг эмчилгээнүүд бий:

  • Йонтофорез – Фикиз эмчилгээ
  • Ботулинум токсин – Ботокс буюу эм тарих
  • Амны хөндийн антихолинергик эмчилгээ
  • Хөлөрч буй булчирхайд мэс ажилбар хийх

Бидний ихэнх нь дээрх эмчилгээнүүдийг хийлгүүлэхээс цааргалдаг. Учир нь хэтэрхий үнэтэйгээс гадна, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Жишээ нь, антихолинергикээс болж зүрхний хэм алдагдах, шээсний замд асуудал үүсэх, нүд бүрэлзэх зэрэг асуудлууд үүсдэг. Сайн мэдээ гэвэл хөлрөх асуудалд цэг тавих гэрийн нөхцөлд ашиглах боломжтой олон аргууд бий.

 

Зарим нэг үр дүнтэй аргууд:

1. Улаан лоолийн шүүс

2 аяга улаан лоолийн шүүсийг бүлээн ус хийсэн саванд асгана. Сайтар хольж хутгасныхаа дараа үүнд гар болон хөлөө 30 минут дүрнэ. Энэ аргыг өдөр бүр ашиглаж болно.

 

2. Хүнсний сод

Том хэмжээтэй савыг усыг дүүргэж, дээр нь 2 аяга хүнсний сод хийнэ. Үүндээ гар болон хөлөө 30 минут дүрээрэй. Мөн энэ аргыг өдөр бүр ашиглах боломжтой.

 

3. Хүүхдийн нунтаг цацлага

Хэрэв та маш их хөлөрдөг бол, уг асуудлыг хүүхдийн нунтаг цацлагын тусламжтай төвөггүй шийдэж болно.

 

4. Иод

Заримдаа хэт их хөлрөх нь иодын дутагдалтай холбоотой байдаг бөгөөд үр дүнд нь бамбай булчирхайн эмгэг болох эрсдэлтэй. Аль болох иодоор баялаг хоол хүнс хэрэглэж, уг асуудалд цэг тавьж болно. Тухайлбал, загасны мах, өндөг болон байгалийн гаралтай давс гэх мэт.

 

5. Цай

Бүх төрлийн цай гипергидрозд сайнаар нөлөөлнө. Учир нь цайны найрлагад таннин гэх бодис агуулагддаг. Таннин нь байгалийн гаралтай хөлс ялгаруулахыг зогсоогс бодис юм. Иймд та 5 ширхэг цайны хандыг авч, усанд хийн буцалгасныхаа дараа хөргөөрэй. Тэгээд гар болон хөлөө 30 минут дүрээрэй. Мэдэгдэхүйц үр дүн гартал энэ аргыг ашигласаар байх боломжтой.

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг. Та гипергидрозыг өөрөө хэвийн болгож болно. Хэт их хөлөрснөөс болж шингэний дутагдалд орж болзошгүй. Тэгэхээр өдөр бүр хангалттай ус уугаарай гэж зөвлөе. Дээрх аргууд бүгд үр дүнтэй. Учир нь таны биеийн температурыг буулгаж, хөлрөхөөс сэргийлнэ.

Comments

comments

Leave a Reply

12 comments

  1. Lhagva Badam

    Хөл бас гайгүйээ нүүрээрээ хөлрөх бүр хэцүү вит д уу гэсэн тэгээд чнэмэр алга

  2. Badamgarav Tserendash
  3. Sundel Enebish

    энэ хөлөрдөг нь өвчиний шинж асуувал хэлж өгье
    89915253

  4. Б. Мөнхтунгалаг
  5. Мнх Б.маа
  6. Мнх Б.маа
  7. Mongol Xvv

    Yaaj emchleh wee gariin alga bol mash ih hulurdug yaawal deer www

  8. Хулан Х.
  9. Г. Түшигтулга
  10. Nash Ka
  11. Uurtsaih Namjilsuren
  12. Г. Алтантуяа