Би үүнийг уншсаныхаа дараа 7 хоногт заавал нэг удаа ууланд алхдаг болсон. Яагаад гэвэл ийм учиртай!

Ууланд алхах нь маш тустай. Сүүлийн үед амралтын өдрүүдээр хүмүүс гэр бүлээрээ, хайртай хүнтэйгээ, найзуудтайгаа цэвэрт агаарт гарч, ууланд их алхдаг болсон байна. Үүндээ ч алхахыг хобби болгож, хоббигоороо эрүүл биетэй байна гэдэг сайхан. Бие эрүүл байвал ажил үйлс ч хурдан бүтэж амжилт гаргаж амьдрал илүү сайхан болдог. Мөн уул ус, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, ухамсар хүнд суудаг. Ингээд та бүхэнд ууланд алхах 5 шалтгааныг хүргэж байна.

1. Таны эрүүл мэндэд хамгийн сайн нөлөөтэй

Ууланд алхсанаар хүний бие эрүүлждэг. Дархлаа сайжирч, илүүдэл жин хасагдаж, зүрх судасны өвчнөөс сэргийлнэ, цусны даралт өгсөх нь багасна, хөгшрөлт удааширна гэх мэт олон ач тус байдаг. Мөн дээрээс нь утаагаар дүүрсэн уушигаа цэвэрлэж болно. Байгальд гарсанаар стресс тайлагдаж, сэтгэл зовнилоо мартана. Ууланд байнга явдаг хүмүүс мэнд устай, найрсаг эeлдэг, тусч байдаг. Ядаж л өгсч яваа нэгэндээ зам тавиад өгдөг. Тэдэнд аз жаргалын гормон эндорфин ихээр ялгардаг.

 

2. Тэсвэр тэвчээр, хатуужилтай болж өөрийгөө ялан дийлж сурна

Алхах бол байгалиас заяасан хүний хамгийн энгийн хөдөлгөөн бөгөөд бид өдөр бүр алхдаг. Нарийн ур чадвар хэрэг болохгүй. Харин та тогтмол алхсанаар хөдөлгөөний эвсэл сууж, тэсвэр хатуужилтай болно. Яваандаа та өөртөө таарсан хурд хэмнэлээ олно.

 

3. Ямар ч зардалгүйгээр гайхалтай мэдрэмжийг авч болно

Бусад төрлийн спорттой харьцуулахад өртөг бага. Өндөр үнэтэй багаж хэрэгсэл хэрэггүй. Сайн гутал, биед эвтэйхэн хувцас, үүргэвчтэй байхад л болно.

 

4. Энэ бол таашаал

Байгалийн үзэсгэлэнг бахдан харж, цэвэр агаар амьсгалах хэн бүхэнд таатай. Бид бүгд маш их цагийг бүүдгэр гэрлийн дор компьютер, гар утастайгаа, эсвэл амралтын өдрүүдээр зурагтын суваг сольж өнгөрүүлдэг. Тэгвэл ууланд алхах нь байгальтай шууд харьцаж, толгой тархиа сэргээн, алжаалаа тайлж, их хотын стрессээс зугтах нэг боломж юм.

 

5. Хамгийн сайхан  нь үүнийг хобби болгож чадвар цагийг маш үр бүтээлтэй өнгөрөөж чадаж байна гэж өөрийгөө урамшуул

Ууланд алхдаг хүн уйддаггүй. Зарим спортын адил баг бүрдүүлэх шаардлагагүй, мөн насны хязгаар байхгүй. Учир нь та өөрт таарсан алхалтын хурд, хэмнэл, цагаа тохируулаад явах учраас хэт туйлдах, гэмтэж бэртэх эрсдэл багатай.

Алхаж болох хамгийн гоё газруудыг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй

Comments

comments

Leave a Reply