40-өөс дээш насныхан эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө дараах дасгалуудыг заавал хийж хэвшээрэй. Хожим нь та харамсахгүй шүү!

Дунд насны эхлэл бол амьдралын чухал үе юм. Бристолийн их сургуулийн дасгал, эрүүл мэндийн шинжлэх ухааны профессор Кен Фоксын хэлснээр 40-өөд насны дунд үеэс булчингийн масс буурч, өөх тос хуримтлагдаж эхэлдэг. Энэ нь таргалалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний өвчин, цус харвалт, зарим төрлийн хорт хавдар үүсгэх нөхцөл болдог байна. Иймд эрүүл мэндээ хамгаалж, биеийн галбираа хадгалахын тулд эмэгтэйчүүд 40 гараад хийх ёстой дасгалууд гэж байх аж. Хамтдаа эдгээр дасгалыг сурч авцгаая.

Бодисын солилцоог сайжруулахын тулд кардио хий

Эрчимтэй кардио дасгал нь бидний бодисын солилцоог идэвхжүүлдэг бөгөөд энэ нь таны эрүүл биеийн үндэс болох учиртай юм. Иймд долоо хоногт 2-3 удаа кардио дасгал хийгээрэй. Та интернэтээс дурын кардио дасгал гээд хайхад л танд тохирох хөнгөн хэмнэлтэй дасгалууд гарч ирэх болно. Өөрийгөө хэт ядраахаас зайлсхийгээрэй.

 

Биеийн зөв галбирыг цогцлоохын тулд скуат хий

40 наснаас эхэлж, эмэгтэйчүүдийн булчин нь суларч, унжиж эхэлдэг бөгөөд үүнд өгзөг ч багтана. Тус наснаас эхэлж, өгзөг унжиж биеийн галбир алдагдах тул скуат хийж байгаарай. Ингэхдээ мэргэжлийн багш дасгалжуулагчаас зөвлөгөө авч, зөв суулт хийх нь хамгийн чухал юм. Скуат хийх нь зөвхөн өгзөг чангалах бус биеийн галбирыг зөв байрлалд оруулж, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Нурууны өвдөлтөөс сэргийлэхийн тулд планк барь

Долоо хоногт 3 удаа 90 секундээр планк барьж байгаарай. Энэ нь биеийн бүх булчинг чангалж, хэвлий, цээжний булчин, нурууны эргэн тойронд байрладаг булчинг бэхжүүлдэг.

 

Үе мөчний үрэвслээс сэргийлж, гантелтай дасгал хий

Архаг үе мөчний өвдөлт нь бүх насны хүмүүст тохиолддог тул урьдчилан сэргийлж байх хэрэгтэй бөгөөд үүнээс сэргийлэх шилдэг арга бол гантильтай дасгал хийх юм. Долоо хоногт 2-3 удаа гар тус бүрт 1-3 кг жинтэй гантиль барьж дасгал хийгээрэй. Чухам ямар дасгал хийхээ мэдэхгүй бол интернэтээс хайж үзэхэд л танд заавар зөвлөгөөтэйгээ гараад ирнэ.

 

Эрч хүчтэй амьдрахын тулд алх

Алхах нь хамгийн хялбар бөгөөд хамгийн сайн дасгал юм. Энэ нь калори шатааж, биеийг тайвшруулж, сэтгэл санааг сайжруулна. Иймд өдөр тутамдаа сайн алхаж байхыг зөвлөе.

 

Амар амгаланг мэдрэхийн тулд йог хий

АНУ-ын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх тогтолцооны нэг болох Жон Хопкинс Медицины судалгаагаар дундаж насны эмэгтэйчүүд сэтгэлийн хямралд өртөх хандлагатай байдаг аж. Иог нь сэтгэлийн хямралтай тэмцэхэд нэн шаардлагатай нейротрансмиттерийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь стресс, түгшүүрийн түвшинг бууруулдаг байна.

Comments

comments

Leave a Reply