Би өмнөө стакантай ус тавиад хүслээ түүнд шивнэсэн юм. Тэгтэл тун удалгүй юу болсон гэж санана?

Ус бол амьдралыг тэтгэгч гэдэг. Харин энэ нь хүн, амьтанд амьдрал бэлэглэхээс гадна эерэг болон сөрөг энергийг өөртөө хуримтлуулж байдаг шидэт шингэн юм. Нэг ёсондоо усны тусламжтайгаар та муу муухай бүхнийг өөрөөсөө зайлуулж, гэрэл гэгээтэй зүйлсийг өөртөө дуудах боломжтой аж. Хамгийн гол нь таны бодол сэтгэл, дотоод ертөнц маш чухал болохыг анхаараарай. Та усыг барьж, дотроо хүслээ бодон, сайн сайхан бүхнийг төсөөлөн харснаар усанд тэрхүү эерэг энерги шингэж, эргээд таны хүслийг биелүүлж, бодит байдал дээр бий болгодог аж.

Харин стакантай ус ашиглаж, хэрхэн хүслээ шивнэж, бодитоор биелүүлэх вэ?

1. Та харанхуй өрөөнд лаа асааж, урдаа стакантай ус тавьж суугаарай. Дараа нь нүдээ аньж, хүсч мөрөөдөж явдаг бүхнээ төсөөлөн харж, стакантай усаа гартаа барих хэрэгтэй.

2. Одоо нэг гараа стаканаас авч, лааны дээр ээж, дулааныг мэдрэх ёстой бөгөөд нөгөө гар дээрээ ч мөн ээлжлэн, энэхүү үйлдлийг хийгээрэй.

3. Станкантай усаа лааны дээгүүр 3 тойруулан эргүүлсний дараа дуслыг ч үлдээлгүй ууна.

4. Хамгийн гол нь та эдгээр үйлдлүүдийг хийж байхдаа зөвхөн хүслээ бодож, сайн сайхан зүйлсийг төсөөлөн харсан байх шаардлагатайг анхаараарай.

Comments

comments

Leave a Reply

6 comments

  1. KC Rose

    Цогтсүрэн Бааска

    -2
  2. B Seded

    газар усаа бүтэн байлгахыг шивнэцгээ

  3. Сэлэнгэ Дамбажанцан
  4. Оюунбат Б.
  5. Цэрэнжав Цэенханд
  6. Sodnom Selenge