Шар тос байнга идэх нь зүрхний тамирыг нэмэгдүүлж, уушигны хатангирыг арилгаж, зүс царайнд өнгө нэмж, нүдний цогийг бадраах зэрэг олон талын тустай

Урьдын цагт шар тос хүнсний гол хэрэглээ байсан. Харин өнөөгийн хүмүүс шар тосыг бараг тоож идэхгүй зул болгон ашиглах болжээ. Шар тосыг байнга идэх нь зүрхний тамирыг амирлангуй болгох, уушигны хатангирыг арилгах, үс гэзгийг шимжүүлэх, царайнд өнгө нэмэх, нүдний цогийг бадраах, өлчир, халуунд ангаа цангаа сайн даадаг болгох мөн хөгширөлтийг саатуулах зэрэг олон талын тустай ажээ.

Ингээд шар тосны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.

Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.

Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

Үрэвслийн эсрэг. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.

Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.

Comments

comments

Leave a Reply