Та мэргэжлийн тогооч нарын мэддэг дараах 6 аргын тусламжтай элгийг тасархай амттай шарж идэх боломжтой

Элэг эрүүл мэндэд тусгай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ хэрхэн амттай шарах талаар бид төдийлөн сайн мэддэггүй билээ. Тэгвэл бид танд элэг шарах шилдэг 6 аргыг танд хүргэе.

1. Строганофф маягаар шарсан элэг

Орц:

  • 500 гр элэг
  • 2-3 сонгино
  • 2 стакан цөцгий
  • 3 х.х ургамлын тос
  • 1 х.х улаан лоолийн шүүс
  • 1 х.х гурил
  • Давс, хар перец амталгаагаар

Хийх арга:

Элгээ угааж, цэвэрлээд 1 см-ийн зузаантай уртаар нь хэрчинэ. Хуурай хайруулын тавган дээр гурилаа алтан шаргал өнгөтэй болтол нь хуурч авна. Сонгиноо жижиг хэрчиж шараад, дээрээс нь элгээ хийж, сайн гэгч нь хуурна. Ийнхүү элгээ болсны дараа давс,  хар перец цацна. Дэрээс нь дахин сонгино, цөцгий, сүмс хийгээд 15 минутын турш зөөлөн гал дээр жигнэнэ.

 

2. Гичтэй элэг

Орц:

  • 500 гр элэг
  • 1 сонгино
  • 2-3 х.х гич
  • 2 х.х ургамлын тос
  • 1\4 стакан гурил
  • Давс, хар перец амталгаагаар

Хийх арга:

Элгээ 1 см-ийн зузаантайгаар уртаар нь харин сонгиноо хагас цагираг хэлбэрээр хэрчинэ. Гурил, давс, хар перецийг хольж элгээ дүрнэ. Ингээд халуун тостой хайруулын тавган дээр элгээ шарна. Элгээ улайж эхлэх үед гич, сонгино нэмээд 15 минутын турш зөөлөн гал дээр сайн болгоно.

 

3. Улаан лоолийн шүүс-чихэрлэг сүмстэй элэг

Орц:

  • 500 гр элэг
  • 1\3 стакан ус
  • 50 гр кетчуп
  • 3 х.х гурил
  • 2 х.х бор элсэн чихэр
  • 1 х.х ургамлын тос
  • 1 х.х буурцагны сүмс
  • Уксус

Хийх арга:

Элгээ уртаар нь нарийн хэрчээд, гурил, давс, хар перецтэй холино. Усанд сахар, кетчуп, уксук, буурцагны сүмсээ хийгээд сайн гэгч хутгана.  Ургамлын тос хийсэн хайруулын тавгаа сайн халаагаад элгээ улаан болтол нь шарна. Дээрээс нь бэлэн болсон сүмсээ хийгээд 20 минутын турш жигнэж болгоно.

 

4. Цагаан дарстай элэг

Орц:

  • 500 гр элэг
  • 100 мл цагаан дарс
  • 3 хумс сармис
  • 2 улаан сонгино
  • 1 багц яншуй
  • 2 х.х цөцгийн тос болон конъяк
  • 1 х.х оливын тос
  • 1 ц.х далайн давс
  • 1\4 ц.х нунтаг хар перец

Хийх арга:

Сонгиноо хагас цагирган хэлбэртэй хэрчиж,  1 х.х ургамлын тостой хольж хуурна. Сармисаа жижиглэж нухаад сонгинотойгоо хольж хуурах бөгөөд дээрээс нь цагаан дарс нэмж уурштал нь болгоно. Яншуйгаа жижиг хэрчээд бэлэн болсон сүмсэн дээрээ нэмнэ. Элгээ угааж, хатаагаад 1-1,5см-ийн зузаантай урт хэрчих юм. Хайруулын тавган дээр 1 х.х цөцгийн тосыг халааж, оливын тос нэмээд дээрээс нь элгээ хийж амтална. Хоёр талаас нь 2 минутын турш шарна. Дээрээс нь коньяк хийгэд дахинд 30 секунд жигнэнэ. Элгэн дээрээ бэлэн болсон сүмсээ нэмж, 5 миунтын турш жигнэж, үлдсэн яншуйгаа нэмнэ.

 

5. Дорнын аргаар шарсан элэг

Орц:

  •  500 гр элэг
  • 1 хумс сармис
  • 4 х.х ургамлын тос
  • 1 х.х цардуул
  • 1 ц.х нунтаг цагаан гаа, давс, хатаасан ногоо
  • 2 х.х тахианы шөл
  • 1,5 х.х буурцагны сүмс
  • 1 х.х улаан лоолийн шүүс
  • 1 ц.х цардуул

Хийх арга:

Элгээ угаагаад 2,5 см-ийн өргөнтэй нарийн хэрчинэ. Цагаан гаа, цардуул, давсаа хамтад нь хутгаад 2 х.х ургамлын тос болон ус нэмж, сайн гэгч нь хутгана. Элгээ цардууландаа хийгээд 15 минутын турш байлгана.  Хайруулын тавганд 2 х.х ургамлын тос хийгээд элгээ 2 талаас нь шарж, хатаасан ногоон ногоо, сармисаа хийгээд дахин 30 секунд шарна. Улаан лоолийн шүүс, тахианы шөл, элсэн чихэр, буурцагны сүмсээ элгэн дээрээ нэмж хийгээд буцалсны дараа 30 секунд жигнэнэ.

 

6. Элэгний сорс

Орц:

  • хонины элэг 250 гр
  • сэмж 200 гр
  • бөөрөнхий сонгино 30 цайны халбага
  • ногоон сонгино 20 хэрчим
  • давс 1/6 цайны халбага
  • хар перц 1/4 цайны халбага
  • юуцай 100 гр

Хийх арга:

Элэгний гадна нимгэн хальсыг авч, доторх судсуудыг тасалж цэвэрлэнэ. Элгийг нимгэн хавтгай зүсч, сонгинотой хамт сэмжээр ороосны дараа амт оруулах зорилгоор давс, чинжүүгээ дээрээс нь цацаж хийнэ. 250 хэмийн халаасан шарах шүүгээнд 5-8 минут шарна. Ёнхор (юуцай)-г буцалж буй усанд 1 минут орчим болгож гаргаад хачиртай хамт олгоно. Нарийн ташуу хэрчсэн ногоон сонгиныг элэгнийхээ сорсон дээр цацна.

Comments

comments

Leave a Reply