Сүүлийн үед юу ч хийсэн бүтэлгүйтээд, бүх зүйл нэг л болж өгөхгүй байлаа. Гэтэл эдгээр 3 шалтгаантай холбоотой байсан гэж хэн мэдэх билээ

3
31

Сүүлийн үед бүх л зүйл таны эсрэг мэт санагдаж, ажил бүтэхгүй, хүмүүстэй таарамж муутай, зорилго чинь хэзээ ч хүрч чадахааргүй мэт хол, хоол хийсэн ч түлэгдээд, бурхан танаар даажигнаад байгаа юм шиг санагдаж байна уу? “Цаанаасаа л ингээд байна” гэсэн зүйл яг үнэндээ амьдралд огт байдаггүй, харин таны багахан хичээл зүтгэлээс гадна цөөн хэдхэн зүйл шаардлагатай байдаг.

Юуны түрүүнд: Бүтэлгүйтэл бол амьдралын байх л ёстой нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөр.

Амжилтын үндэс нь амжилт байдаггүй, харин маш олон удаагийн бүтэлгүйтэл байдаг. Үнэн хэрэг дээрээ бүтэлгүйтэл, уналт нь хүнийг илүү уужим сэтгэлтэй, холын хараатай болгодог. Дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай, амжилттай яваа хүмүүс хүртэл тэсэхийн аргагүй бүтэлгүйтлийг амссан байдаг байна. Тухайлбал Майкл Жордан хэлэхдээ: “Би нийт карьерийнхаа туршид 9000 гаруй удаа бөмбөг алдаж, 300 гаруй тоглолтонд хожигдсон байдаг. 26 удаа би ялна гэж бүрэн итгэлтэй тоглочихоод цээж шархиртал хожигдож ч байлаа. Би алдаад л, унаад л, бүтэлгүйтээд л байсан. Харин үүний минь хариуд амжилт надад ирсэн юм шүү” гэжээ.

ТА ЯАГААД ХИЙЖ БУЙ БОЛГОНДОО БҮТЭЛГҮЙТЭЭД БАЙНА ВЭ? ҮҮНИЙ АРД ИЙМ Л 3 ШАЛТГААН БИЙ:

1. Та амьдралдаа хангалттай хариуцлагатай хандахгүй байна

Хэрвээ та ямар нэг зүйлийг залруулахаар хичээж байгаа бол, үүнийг хийж чадна, болгоно бүтээнэ гэсэн чинхүү итгэлээ хэзээ ч алдаж болохгүй. Эхний удаад бүтэлгүйтлээ гээд бусад хүний буруу, цаг хугацаа таараагүйн буруу, орчин нөхцөл бүрэлдээгүйн буруу гэж өөрийгөө хаацайлах хэрэггүй. Ийм сэтгэлгээ нь эгог услахаас өөр ид шид үзүүлэхгүй. Өөрөөсөө бусдыг буруутгах нь хүч чадлаа алдаж, үргэлжлүүлэн бүтэлгүйтэхийн л цондон болдог.

Өмнө тань гарч ирэх шалтаг бүрийг таягдан хаяж, толгойд чинь орж ирэх бодол, гараас гарах үйлдэл бүрийнхээ эзэн нь болж сур. Жинхэнээсээ өөрөө өөрийнхөө эзэн болсон цагт юмс эхнээсээ жигдэрч эхлэхийг та анзаарах болно. Өөрөөс гарах үг, үйлдэл бүрийн эзэн болж чадахын хамгийн том давуу тал нь сөрөг бодол, хандлагыг үл анзаарч, ирээдүйн төлөвлөгөөндөө илүү буурьтай хандаж чаддагт оршино.

 

2. Та өөртөө итгэлтэй гэж бодож байна уу? Гэвч хангалттай биш байна!

Итгэл үнэмшил бол амьдралын суурь юм. Хамгийн гайхалтай ололт нээлт, бүтээн байгуулалтууд ч тэдгээрийг хийж чадна гэсэн итгэл үнэмшилгүй бол юу ч биш болох байсан. Хэрвээ та өөртөө хангалттай итгэлгүй байвал хамгийн гайхамшигтай үр дүнг ч хог болгож дөнгөнө. Байнгын итгэл үнэмшил нь бидний ертөнцийг үзэх үзэл, бусдыг болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг тодорхойлж байдаг. Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн хэрэггүй бодлууд бол: “Би ямар азгүй юм бэ”, “Би ч үүнийг хийтлээ хол байна даа”, “Миний амьдрал ч энэ хэвээрээ байсаар дуусах юм байна”. Хэрвээ та ингэж бодвол амжилттай нэг ч үйлдэл гаргаж чадахгүй.

 

3. Та хэтэрхий хурдан бууж өгдөг

“Байж боломгүй” зүйлсийг хийж чадсан хүмүүс хаа сайгүй л байна. Тэд яаж чадаад байна гэж үү? Ердөө 2,3-хан удаа оролдоод больчихдоггүйд байгаа юм. Бүх хөзөр тэдний эсрэг байсан ч цөхрөлтгүй оролдоод л байдаг… Нэгэнт бүх мод чиний эсрэг байгааг мэдсэн цагаас хойш бууж өгөх л юм бол чи сонирхогчийн сэтгэхүйтэй байна гэсэн үг. Харин сонирхогчийн сэтгэхүй амжилтанд хүрсэн түүх маш цөөхөн.

Эсрэгээрээ өөрт нь хамааралтай бүх зүйлд чин сэтгэлээсээ, цөхрөлтгүйгээр оролцдог хүнийг мастер гэдэг. Тэдэнд арга зам байхгүй бол тэд өөрсдөө арга сүвэгчилж, боломжгүйг боломжтой болгон хувиргадаг юм.

Хэрвээ та бууж өгмөөр, зүгээр л сайхан хэвтмээр санагдвал яагаад энэ бүхнийг эхлүүлэх болсноо ахин нэг сана. Хэвтэж байгаад хөгжсөн хүн байдаг гэж үү?

Танд амжилт хүсье. Бүхнийг чадах хүч зөвхөн таны дотор л бий гэдгийг санаарай.

Comments

comments

3 Comments

  1. Л. Мөнхтүвшин

    Л. Мөнхтүвшин

    2020-08-16 at 23:17

    Хишгээ Б’

  2. Chuvsensenge Arildzembe

    Chuvsensenge Arildzembe

    2020-08-17 at 08:07

    Narantuya Gombosuren

  3. Чимгээ Д.

    Чимгээ Д.

    2020-08-17 at 15:53

    Т

Leave a Reply

Your email address will not be published.