Юу гээч, хүн амжилтад хүрэхийн өмнө маш их ядарч эцдэг. Гэхдээ энэ ядралтын дөнгөж цаахна талд нь амжилт хүлээж байдгийг санаарай!

1
37

Амжилтанд хүрэх 5 зарчим

Хүн өөрийн хийж байгаа үйл хэрэгтээ сэтгэл хангалуун байх нь амжилтын нэг гол түлхүүр юм. Бид танд амжилтанд хүрэх гол 5 зарчимыг хүргэж байна.

1. Өөрийн зорилгыг тодорхойл

Хүн зорилгогүйгээр ямар нэгэн амжилтанд хүрч чадахгүй. Өөрийн хүрч болохуйц зорилгыг тодорхойлон алхам бүрээр урагшилан амжилтаа ахиулах төлөвлөгөө шаардлагатай.

 

2. Төлөвлөгөө

Хөдлөхөөсөө өмнө сайн бод. Өөрийн амжилтыг ахиулах, өөртөө том зорилго тавьсан бол алхам бүрийг тооцоолон хийсэн төлөвлөгөө гаргах. Тухайн алхам бүрт тулгарах бэрхшээл хүндрэлүүдийг тооцоолон төлөвлөвөл амжилтанд хүрхэд илүүхялбар болно.

 

3. Өөрийгөө зорьсондоо хүрнэ гэж итгэ

Тухайн ажлыг хийж дуустал танд ямар нэгэн бэрхшээл тулгарвал та түүнийг даван туулж чадна гэсэн өөрийн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.

 

4. Баялаг бүтээх гэж эрмэлз

Та өөртөө болон бусдад баялаг бүтээхийн тулд ажиллаж байна гэдэг нь гайхалтай зүйл юм. Хүн баялаг бүтээж байна гэдэг нь өөрийн энергийг зөв тал руу нь өөрчлөн мөн таны хүрээлэн байгаа орчины энергийг эерэг тал руу нь өөрчилж байдаг. Энэ нь та эргэн тойрныхонтойгоо өөрийн энергийг солилцож байгаа бөгөөд зарим үед үүнийг компенсацийн хууль ч гэж нэрэлдэг.

 

5. Ажлын үйл явцдаа сэтгэл хангалуун бай

Хичнээн их амжилтанд хүрнэ төдий чинээ их хүч чадал цаг хугацаа тухайн хүнээс гарч байдаг. Ер нь том амжилтанд хүрхийн тулд их хэмжээний зүтгэл хэрэгтэй. Өөрийн хүрсэн амжилтандаа сэтгэл ханахгүй цаашид тэмүүлж байх хэрэгтэй.

Comments

comments

One Comment

  1. Tamara BMongol

    Tamara BMongol

    2020-08-20 at 00:51

    Д

Leave a Reply

Your email address will not be published.