Унжсан хацар, давхар эрүүнээс салахад туслах сайн дасгалууд. Та эдгээрийг утсаа оролдоод сууж байх үедээ ч гэсэн хийж болно

2
33

Таргалаад ирэхээр нүүр л хамгийн түрүүнд томроод байгаа юм шиг санагддаг уу? Нүүрээрээ таргалаад, давхар эрүү унжаад ирэхийн цагт дагаад царай төрх өнгө зүс гунддаг жамтай. Иймд нүүрний хэлбэрээ зөв болгож, давхар эрүүнээс зайлшгүй салах хэрэгтэй болдог шүү дээ. Өнөөдөр та бүхэндээ нүүрээр турааж, давхар эрүү арилгах хялбархан дасгалуудыг хүргэж байна.

Нугас

Бид хацрын төв булчин дээр ажиллаж эхлэх хэрэгтэй. Уруулаа нийлүүлээд амаа нээж, хаа. Энэ тохиолдолд уруулаа гадагш нь эргүүлж, булчингаа ажиллаж байгааг мэдрэнэ. 15 удаа давтаж хийгээрэй.

 

Таагүй байдал

Маш аймшигтай нөхцөл байдлыг төсөөлөөд үз дээ. Хүзүүний булчинг чангалж амны буланг хажуу тийш нь доошлуул. Толинд харахад таны хүзүүний судсууд гарч ирсэн байвал өөрийгөө зөв хийж байна гэж бодоорой. 15 удаа давтаж хийнэ.

 

Загас

Энэ царайг хэрхэн гаргахыг хүн бүр мэддэг. Хацар, уруулаа хамт тат. Дараа нь хүзүү, эрүүний булчингаа сунгахын тулд толгойгоо арагш болгож, эрүүгээ дээш өргөнө. Байрлалаа 10 секунд хадгалах бөгөөд 15 удаа давтаж хийгээрэй.

 

Скрининг хийх

Нүдээ тас аниад л та хацарныхаа махнаас салж чадна гэвэл итгэх үү? Чадах чинээгээрээ нүдээ чанга аньж, 3 секунд байлгаад буцаагаад нээ. 15 удаа давтаж хийнэ.

 

Эрүүгээ дээш өргөх

Та эрүүгээ чадах хэмжээгээрээ дээш өргөх хэрэгтэй. Мөн адил 15 удаа давтана.

 

Хоёр талаа үнсэх

Франц найзуудтайгаа мэндчилж байна гээд төсөөл. Уруулаа цорвойлгоод, зүүнээс баруун тийш шилжүүл. Уруулаа аль болох чангалж, аль болох хацартаа ойртуулахыг хичээ. 15 удаа давтана.

Comments

comments

2 Comments

  1. Zayabileg

    Zayabileg

    2020-08-22 at 21:39

    Zayka

  2. Булган Сувд

    Булган Сувд

    2020-08-23 at 09:46

    Уранчулуун ‘Б

Leave a Reply

Your email address will not be published.