Монголын урдаа барьдаг шилдэг эмэгтэй жүжигчдийн ур чадварууд. Тэднийг ийм мундаг авьяас билэг нь ундарсан хүмүүс гэж бодож байсангүй…

49
27

Төр засгийн болох болохгүй зүйлийг тоглолтоороо харуулж, нэгэн үе улстөрчдийг чичрүүлж, тэдэнд мессеж өгч, бухимдал стресстэй нийгэмд ард иргэдийг “ганц тайвшруулж” чаддаг байсан хүмүүс бол Монголын ХОШИН УРЛАГИЙНХАН.

ДРАМЫН ЖҮЖИГЧИН талаасаа яг энэ цагт та бүхний нэрлэж сурсан хошин урлагийн тогоонд уран бүтээлээ туурвиж яваа хэдэн сайхан эмэгтэй жүжигчдээ онцлон дурдаж байна.

1. Монгол Улсын гавьяат жүжигчин И.ОДОНЧИМЭГ

Энэ хүний авьяасыг АЛТААР ҮНЭЛСЭН Ч БАГАДМААР… Ёстой л цаанаасаа өгөгдсөн цул авьяас. Жүжигчин хүнийг баримлын шавартай зүйрлэдэг бол энэ хүн дээд зэргийн түвшинд бүтээгдсэн “баримлын шавар” юм.

Монголын хамгийн чадварлаг Жульеттаг цэнхэр даашинзтайгаа мөнхөлж чадсан тэрээр Тайз дэлгэц, эмгэнэлт, инээдэм бүх л төрөлд ч орж амьдарч чаддаг. Солиот эх хэмээх бүтээлийн гол дүрд тоглож Би хэн бэ? гэдгээ ахин харуулаад авсан. Дорнын сонгодог бүтээлүүд болох Аянгын бороо, Сэрүүн Хасын нууц гэх зэрэг бүтээлүүдийг ч энд онцгойлон дурдаж болно. Зөвхөн сайн жүжигчин төдийгүй нийгмийн асар өндөр эрэлт хэрэгцээт найруулагч гэдгийг түүний Солиот эх, Танхай тээгч, Сэргээш-3, Хөөрхөн ээжтэй охин, Алтан өндөг гэх зэрэг киног найруулснаас та дүгнэж болно…

 

2. Жүжигчин Г.Ундармаа

Сүүлийн үед тайзны бүтээлээс илүүтэйгээр дэлгэцийн бүтээлээс илүүтэйгээр харах болсон жүжигчин Г.Ундармаа мөн л дайчин, чансаатай чадвартай ДРАМЫН жүжигчдийн нэг. Дүрд орох, дүрд хувирах, үзэгчдийг өөртөө хэрхэн соронз мэт татаж, дэлгэцээс уях вэ гэдгээ тэр маш сайн мэднэ. Үзэгч таныг нэг дор инээлгээд уурлуулаад, үзэн ядуулж чадаж байгаа бол тэр хүн дүрээ чадварлаг гаргажээ гэсэн үг. Өгөлт авалт нь янзтай, илүү дутуу үйлдэлгүй тас няс… Хамтран ажиллахад дэмтэй, хавь ойрынхондоо түшигтэй. Ангарагаас ирсэн эмэгтэй хоёр хүний модерн жүжгийг үзэгчиддээ хүргэж, жүжигчний УРАН чадварын төгс гүйцэтгэлийг тэр харуулсан.

 

3. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Өлзийхүү

Монголын Хошин Урлаг гэх төрөл зүйлийг мөн л үүсэж хөгжиж эхлэх үест өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн шилдэг залуусын нэгдлийг “Өнгөт инээд” хамтлаг нэгтгэж байв. Мөн л дотортой, чадалтай чансаатай жүжигчдийн эгнээг МУГЖ С.Өлзийхүү тэргүүлнэ.

Өлзийхүү Жүжигчин Уран бүтээлийн дийлэнх хэсгийг хошин урлагийн тайзан дээр өнгөрүүлсэн мэт санагдавч тэрээр хүний сэтгэлийг хөдөлгөсөн, дотоод их мэдрэмжийг гаргасан олон дүрүүдээрээ үзэгч олны хайртай жүжигчдийн тоонд багтаж түүнийг ГАВЬЯАТ авах ёстой хэмээх үзэж нийгэм бараг тэр чигтээ давалгаалж, Төр хүртэл сонсох хэмжээнд хүргэсэн нь түүнийг хэр чадвартай жүжигчин бэ? гэдгийг илтгэнэ.

 

4. Жүжигчин Б.ОТГОНТУЯА

Монголын Хошин урлагийн жүжигчдийн дунд зохиогддог АЗТАЙ БАДАРЧИН алтан цомын ОТГОН ЦОМ-ын эзэн жүжигчин хөөрхөн Отгоо…

СУИС-д суралцаж байхаасаа уран бүтээлч болж амьдралын алтан гараагаа эхэлсэн АДТАЙ ОДТОЙ бүсгүй. Эдүгээ Алдарт ээж болох эрхээ хэдийнээ олж авсан энэ сайхан жүжигчин мөн л драмын бүх л төрөл жанрт чөлөөтэй хувирч орж чадна. Хошин урлаг гэхээр л тайзан дээр дандаа инээдэг дүр, инээлгэх гэсэн оролдлого байдаг мэтээр хүмүүс ойлгодог ч нэг өдрийн бүтэн тоглолтонд инээд, нулимс, хайр харуусал бүгд багтдаг. Энэ бүгдэд 2-3 цагийн дотор хүүхэд ч болж, хүү ч болж, мисс ч болж, хадам ч болж дүрээс дүрд чадварлаг шилжиж чаддаг ДРАМЫН жүжигчин бол Отгоо маань мөнөөсөө мөөн…

 

5. Жүжигчин бол Г.Нарансолонго

Тормойсон алаг нүдээ эргэлдүүлэн өөрийн гэсэн өнгө төрх, өөрийн гэсэн ертөнцийг таниулан үзэгдэд хэдийнээ танигдсан жүжигчин.

Хориотой жүжиг, Аянгын бороо зэрэг драмын жүжиг, Зүүд шиг хайр, Харьд одсон бүсгүйн заяа, Мөрөөдлийн хөлөг онгоц, Миний хөрш чөтгөр гэх зэрэг арав гаруй дэлгэцийн уран бүтээлд тоглож, тэр бүртээ үзэгчдээс магтаал сайшаалыг авч байв….Тайзнаа ч дэлгэцнээ ч гялалзаж чаддаг нарийн торгон мэдрэмж-ийн эзэн Нарансолонго ч энэ жагсаалтыг баараггүй тэргүүнд бичигдэх жүжигчин юм.

 

6. Овжин охид-оор өөрийн нэрийн хуудсаа болгон гарч ирсэн Жүжигчин Д.ОЮУНТУУЛ

Д. Оюунтуул Хошин Урлагийн жүжигчид ИНГЭЖ ХӨРВӨЖ ЧАДДАГ ЮМ гэдгийг утгаар нь ТӨГС харуулж Шинэ үе продакшны бүтээл, МУ-ын Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулсан Хятадын зохиолч Цао Юи-гийн Буйд нутаг эмгэнэлт драмын жүжгийн Жинь Зи бүсгүйг дүрийг тэр ГАЙХАЛТАЙ урласан байдаг. Урлаг судлаач, найруулагчдийн тухайн бүтээлд өгсөн сэтгэгдэлд Хэрэв энэ жүжигчин цэвэр драмын чиглэлээр түлхүү явсан бол илүү их амжилт гаргах байжээ… гэсэн нь түүний хир жүжигчин бэ? гэдгийг илтгэнэ.

 

7. Жүжигчин З.Онон

Жүжигчин бүр шууд л оюутны ширээнээс олны танил болох нь туйлын ховор. Ер нь жүжигчдийн тоглолт, тухайн уран бүтээлд гаргаж байгаа зэргээс Энэ ямар багшийн шавь бэ? гэдэг нь ерөнхийдөө харагддаг. Өөрөөр хэлбэл багшийн дөрвөн жил нухсан хөдөлмөр шавь нарт шилждэг гэсэн үг юм. Сүүлийн үед дэлгэцийн өмнөөс үзэгчдийг уяж чадаж байгаа бүтээл бол Боловсрол телевизийн Бүтэн амьдрал олон ангит кино билээ. Эхнээсээ дуустлаа жүжигчний уран чадварыг эцэс төгсгөлгүй шаардах энэ кинонд олон сайхан жүжигчид тоглосноос энэ удаад 2011 оноос Х Түц продакшнтай уран бүтээлийн замаа холбосон жүжигчин З.Ононг онцолж байна. Театрын тайз, кино дэлгэц хоёр хоорондоо асар их ялгаатай. Тайзан дээр хамгийн арын үзэгчдэд ч дуулдахаар үгээ илэрхийлж, үзүүлж байгаа үзүүлбэр бүрээ тод том харагдуулж байж үзэгчдийн сэтгэлд хүрдэг. Тайзан дээр ярианы, хөдөлгөөний техник гээд бүх зүйл амьд байх хэрэгтэй. Дэлгэцийн тоглолтыг тайзан дээр үзүүлбэл хэн ч хүлээж авахгүй…. Харин дэлгэцийн бүтээлд аль болох энгийн, хэтрүүлэггүй үнэн тоглох хэрэгтэй байдаг. Та өөрийгөө Хэрвээ би Номин байсан бол….. Энэ хоёр бол миний охид… энэ бол миний нөхөр…Энэ бол миний хадам” гэдэг ч юмуу маш үнэмшилтэйгээр тоглох хэрэг гардаг. Хэрвээ би… Хэрвээ би.. хорт хавдартай байсан бол яах вэ? …Хэрвээ миний охид өнчрөөд үлдвэл би яах вэ?… зэрэг.

Энэ цагт дуулбал ч дуулчихдаг, тайзнаа ч үзүүлээд өгдөг, дэлгэцийн дүрүүдэд ч их бага гэлтгүй дүээ “наагаад өгдөг” жүжигчин З.Онон бол яалт ч үгүй өсөж яваа ДРАМЫН ШИЛДЭГ жүжигчдийн нэгээ.

Дашрамд сонирхуулахад жүжигчин З.Онон, жүжигчин Навчаа нар МУ-ын Урлагийн Гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн шавь нар юм.

Comments

comments

49 Comments

  1. Dungaa Gombogiv

    Dungaa Gombogiv

    2020-08-26 at 19:34

    сайхан хүмүүс юмаа.баярлалаа

  2. Uranchimeg Lkhamsuren

    Uranchimeg Lkhamsuren

    2020-08-26 at 21:53

  3. Сувдаа Д.

    Сувдаа Д.

    2020-08-26 at 22:06

  4. Munkhshur Bayarmagnai

    Munkhshur Bayarmagnai

    2020-08-26 at 23:58

  5. Gankhuyag Yondonjunai

    Gankhuyag Yondonjunai

    2020-08-27 at 06:56

  6. Odko Odko

    Odko Odko

    2020-08-27 at 08:21

  7. Л. Дүгэрсүрэн

    Л. Дүгэрсүрэн

    2020-08-27 at 08:36

    сайн байцгаануу энэ хоёр агуу агуу амжилт

  8. Л. Дуламсүрэн

    Л. Дуламсүрэн

    2020-08-27 at 08:55

    jvjigchin navchaa alga

  9. Naraa Mongol

    Naraa Mongol

    2020-08-27 at 10:25

    Агуу нь ч юм бээ.Жүжигчдийн бүтээдэг л дүрүүд.

  10. Enkhtuul Otgonbayar

    Enkhtuul Otgonbayar

    2020-08-27 at 10:33

    Навчаа яагаад байхгүй байгаа юм бэ

  11. Onchko Oyunaa

    Onchko Oyunaa

    2020-08-27 at 12:32

    Мундаг шvv та 2 тоо амжилт хvсэе

  12. Туяа Чимэд

    Туяа Чимэд

    2020-08-27 at 13:40

  13. navchaa

  14. Sosor Purevsuren

    Sosor Purevsuren

    2020-08-27 at 15:15

    сайнч жүжигчид цоглог бүсгүйчүүд шүү манай монголын шилдэг авьяаслаг хөөрхөн соёлтой хүүхнүүдээрээ бахархаж яавдаг шүү монголчууд чинь бидний үлгэр жишээ болж монголын хүүхнүүдийн төллөөлөл шүү дээ иймээс та бүхэндээ улам авьяаслаг биеээ авч яавахдаа үлгэрлэн яаваарай хайртай шүү та нартаа улам их амжилтиыг хүсэн ерөөе амжилт

  15. Tsezen Bandi

    Tsezen Bandi

    2020-08-27 at 15:55

    Xydalcn

  16. Badam Dorj

    Badam Dorj

    2020-08-27 at 16:55

    mundag jujigchid shu

  17. Batmonh Tansagmaa

    Batmonh Tansagmaa

    2020-08-27 at 18:14

    nawchaa haana bna

  18. Tseegii Ydamdorj

    Tseegii Ydamdorj

    2020-08-27 at 19:06

    Ta 2 ta az jargal xvcii tanai ger bvlvvdiig Burxan iweex boltugai chadwarlag jvjigchid shvv

  19. Ulziihvv.Altantsetseg.

  20. Mygmar Javzandulam

    Mygmar Javzandulam

    2020-08-27 at 19:23

    Ундармаагийн хувьд ч бас янзын гоё мэдрэмжтэй жүжигчин шүү. Шинэ үeэс гарсанаас хойш тэдний тоглолт ёстой давсгүй хоол шиг болсон. Энэ хүний орон зай маш их үгүйлэгдэж байсандаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсьe.

  21. Дамба Бүтэд

    Дамба Бүтэд

    2020-08-27 at 20:00

    Tim shvv ta bvgdedee amjilt

  22. Цэвээн Тунгаа

    Цэвээн Тунгаа

    2020-08-27 at 21:02

    Жүжигчин Навчаа мундаг.Яагаад энэ жагсаалтанд ороогүй юм болоо.

  23. Narantsetseg Jamsran

    Narantsetseg Jamsran

    2020-08-27 at 21:32

    Мундагууд шүү бүгдэд нь ажлын амжилт хүсье

  24. Bolor Bolor

    Bolor Bolor

    2020-08-27 at 21:43

    mundag busguichuuddee ajild ni amjilt husey ❤️❤️

  25. Nomin M. Nomin

    Nomin M. Nomin

    2020-08-27 at 21:56

    Ундармаа эгч бол миний үлгэр дуурайгч

  26. Losol Losolmaa

    Losol Losolmaa

    2020-08-27 at 22:10

    батцэцэг

  27. Энту Р.

    Энту Р.

    2020-08-27 at 22:11

    hoshin urlagiig nawchaaguigeer tusuulehiin argagui

  28. Oyunchimeg Otgon

    Oyunchimeg Otgon

    2020-08-27 at 22:13

    Sanal neg bna

  29. Dolgormaa Nyamaakhuu

    Dolgormaa Nyamaakhuu

    2020-08-27 at 22:52

    mundaag bvsgvi shv

  30. Battur Tuya

    Battur Tuya

    2020-08-27 at 23:00

    п9ъ

  31. Ankhjin Altangadas

    Ankhjin Altangadas

    2020-08-27 at 23:00

    Gaihaltai jujigchin Undarmaa maani Undarsaa l mundag shuu mundag❤❤❤

  32. 수히수히

    수히수히

    2020-08-27 at 23:03

    ?Мундаг байгаад яахын улс орон газар шорооныхоо төлөө урлаг соёлынхон нэг нь ч ам ангайхгүй айл хэсэж хоол идэж аль эсвэл гавьяа шагнал олдохгүй гэж айсандаа хэн ч дугарахгүй хөдлөхгүй бга биз дээ

  33. Natsagdorj Monkhtuul

    Natsagdorj Monkhtuul

    2020-08-27 at 23:40

    Урдаа барих нь юу вэ одонцор уудыг хөөргөөд яахав

  34. Б. Амаржаргал

    Б. Амаржаргал

    2020-08-27 at 23:56

    Jvjigchin Nawchaa Gereltsetseg bna

  35. Энхзаяа Ням-Очир

    Энхзаяа Ням-Очир

    2020-08-28 at 00:23

    Mundag jujigchid shuu

  36. Zayat Dulmaa

    Zayat Dulmaa

    2020-08-28 at 03:59

    Гавьат өгмөөр бна ундармаад

  37. Chuka Kh

    Chuka Kh

    2020-08-28 at 06:17

    Барууныхан шиг IQ нь төд, өөр ийм мэргэжилтэй, оёдолчин, нэхмэлчин, хаан хөгжимд зориулсан ийм аяз бичсэн гээд л тоочих юм байх гэсэн зүгээр мэргэжлийн чадвар талаас нь тайлбарлаж таниулсан юм байна.

  38. Uka Engj Duuddg

    Uka Engj Duuddg

    2020-08-28 at 08:27

    Navcha ariuka ntr bhq sd

  39. Gunsen Mira

    Gunsen Mira

    2020-08-28 at 09:18

    Undarmaa sain jvjigchines gadna nigmin sain zvtgelten tor vneleh heregtei

  40. Ganzorig Tselmuun

    Ganzorig Tselmuun

    2020-08-28 at 09:20

    Ene yu bicheed baigaan gantshan hoshin shog uzehgui shdee medrel ym duu sonsdogiin baigaa bizdee goy jujigjin alga

  41. Цоодол Болзоо

    Цоодол Болзоо

    2020-08-28 at 10:24

    Дайчин.Хөдөлмөрч.Өвч Зөөлөн ЭРЭРЭНГҮЙ Сэтгэлтэй ЖҮЖИГЧИН БҮСГҮЙД МУГЖ ЦОЛ ӨХ БОЛСОН ДОО СОЁЛ УРЛАГЫН БАЙГУУЛЛАГА АНХААРАХ…

  42. Munguu Muugii

    Munguu Muugii

    2020-08-28 at 10:52

    Нарансолонг

  43. Burnee Tsetsegmaa

    Burnee Tsetsegmaa

    2020-08-28 at 11:21

    Мундаг шүү та нартаа хайртай бас та нараараа бахарахдаг шүү та нартаа урлагийн их амжилт хүргэе

  44. Bayraa Otgonjargal

    Bayraa Otgonjargal

    2020-08-28 at 11:28

    Ариунцэцэг хаана байнаа

  45. Ganzaya Jamts

    Ganzaya Jamts

    2020-08-28 at 11:33

    Хамгийн шилдэг нь Одончимэг

  46. Tsetseg Tseegii

    Tsetseg Tseegii

    2020-08-28 at 11:56

    Uneheer mundag busguichuud shu hairlahgui baihin argagui.

  47. Enhee Enhee Enhee

    Enhee Enhee Enhee

    2020-08-28 at 11:59

    Үнхээр тийм шүү …. Мундаг жүжигжид шүү ♥ амжилт

  48. Undarmaa Amgalan

    Undarmaa Amgalan

    2020-08-28 at 12:05

    Мундагууд шүү…

  49. 2 laa mash huchirheg busgui chuud shuu amjilt

Leave a Reply

Your email address will not be published.