Бохир гутал, пүүзээ угаалгын машинд хэрхэн зөв угаах вэ? Үнэтэй гутлаа муутгахыг хүсэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай

10
51

Чанартай гутал авчихсан байхад удаан хугацаанд өмсөж, нэг төрлийн хэмнэлт болдог. Тэгвэл өөрийн хайртай гутлаа хэрхэн цэвэрлэж, арчилж байх вэ? гэдэг том асуудал гарч ирнэ. Та бүхэндээ угаалгын машинд хэрхэн гутлаа зөв угаах талаар зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна.

Угаалгын машинд угааж болох гутал мөн эсэхийг тодорхойлно

Гутлыг угаалгын машинд угааж болно. Гэхдээ бүх гутлыг биш. Та эхлээд гуталныхаа зааврыг уншиж, угаалгын машинд угааж болох эсэхийг хараарай. Жишээлбэл арьсан гутал зэргийг норговол хэлбэрээ алдаж, эдэлгээ богиносох аюултай байдаг. Иймд ямар гутлыг угааж болох, ямар гутал болохгүйг эхлээд сайн ялгаж салгах хэрэгтэй.

 

Урьдчилсан цэвэрлэгээ

Хэрэв таны гуталны уланд шавар шавхай наалдсан бохир байгаа бол, эхлээд сойзоор улыг нь угааж цэвэрлэнэ. Энэ нь угаалгын машин бөглөрөх бохирдох аюулаас сэргийлэх юм.

Гутлынхаа үдээсийг авч бэлтгэнэ. Үдээсээ гуталнаасаа тусад нь угаах ёстойг анхаараарай.

 

Тохирох угаалгын бодис хэрэглэнэ

Гутал пүүз угаахад нунтаг угаалгын бодисоос илүүтэй гелэн угаалгын нунтаг илүү тохиромжтой байдаг.

 

Гуталны таагүй үнэрээс салахын тулд хүнсний сода ашигла

Таны өмсөх дуртай гуталнаас таагүй үнэр гарах болснуу? Тийм бол гутлан дотороо хүнсний сода хийгээд, нэг хонуулаарай. Өглөө нь хүнсний содыг асгаж цэвэрлээд, гутлаа үнэртээд үз. Өнөөх таагүй үнэр нь алга болсон байх болно.

 

Гутлаа угааж байхдаа хамгаалах

Гутал хатаах олон аргууд бий. Энэ дундаас шалгарсан арга нь сонин цаасыг гутал дотроо чихэж, усыг нь шингээж авах юм. Пүүзээ халуун сэнс, уур зэргээр хатааж болохгүй бөгөөд энэ нь таны гуталны хэлбэрийг алдагдуулах аюултай.

Олон пүүзийг нэг дор угааж болохгүй гэдэг ч, энэ нь танай гэрийн угаалгын машины хэмжээнээс хамаарах юм. Том хэмжээтэй угаалгын машинтай бол, та 2-3 гутлыг ч нэг дор угааж болно.

Comments

comments

10 Comments

  1. Сайндаваа Энэбиш

    Сайндаваа Энэбиш

    2020-08-31 at 15:58

    Угаалгын машинд гутал угаах нь эрүүл мэндэд чинь муу шүү жижигхэн пүүзны угаалгын машинд тусд нь угааж байхгүй бол монгол сүрьеэ өвчин их байгаа хүмүүс нус цэрээ их газар хаяж байгаа тул угаалгын машинаар сүрьеэгийн нян халдварлаж өөрсдөө болон үр хүүхдүүдээ өвчлүүлэх магадлал өндөр

  2. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2020-08-31 at 21:27

    Bymba Uranbileg

  3. Tsogtsaikhan Munkhtuya

    Tsogtsaikhan Munkhtuya

    2020-08-31 at 23:42

    Erkhess

  4. Б. Тавиланзаяа

  5. Azii Chingiss

    Azii Chingiss

    2020-09-01 at 08:59

    Dyah Dyah

  6. Maagii Erhem

    Maagii Erhem

    2020-09-01 at 11:56

    Erhembayr Mandahmor sain unsh

  7. Oyunaa Mi

    Oyunaa Mi

    2020-09-01 at 13:22

    Zaya Zayashka

  8. Orgil Tsogt

  9. Oyuntsetseg Batsukh

    Oyuntsetseg Batsukh

    2020-09-01 at 14:38

    Энэ бол маш буруу арга, хэзээ ч гутал хувцсаа нэг угаалгын машинд бүү угаа. Өөрийгөө болон гэр бүлээ хорлож байна гэсэн хэрэг. Бүх төрлийн гутлыг зөвхөн зориулалтын угаалгын машинд угаах хэрэгтэй.

  10. Соёмбо Алтан

    Соёмбо Алтан

    2020-09-01 at 15:54

    Би бол тусдаа түмпэнд гутал пүүзээ угаачихаад машинд сэгсэрчихдэг

Leave a Reply

Your email address will not be published.