Ямар ч газрынхаас илүү амттай пирошкиг гэрийнхээ шарах шүүгээнд хийж идээрэй. Амт нь нэг хэсэгтээ л таны санаанаас гарахгүй!

1
42

Бид амралтын өдөр бүр амттай хоолны жорыг хүргэдэг уламжлалтай. Өнөөдөр амттай шарах шүүгээний пирошки хийх жорыг хүргэхээр бэлтгээд байна. Та дагаж хийгээд, амттай хоолоор хайртай гэр бүлийнхнээ дайлаарай.

Орц:

  • Гурил – 300 г
  • Татсан мах – 400 гр
  • Өндөг – 2 ширхэг
  • Өндөгний шар – 4 ширхэг
  • Сүү – 100 мл
  • Масло – 200 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Сармис – 4 хумс
  • Сүүн крем – 4 халбага
  • Хөөлгөгч – тал амны халбага
  • Давс, перец – амталгаагаар
  • Базилик, розмарин – амталгаагаар
  • Яншуй

Хийх арга:

Эхлээд гурилаа зуурах хэрэгтэй. Саванд сүүгээ хийж, дээр нь хөөлгөгч, масло болон 2 ширхэг өндөгний шарыг хийж, сайтар хутгана. Үүн дээрээ гурилаа хийж зуураарай. Ингээд гурилаа таглаж 2 цаг амраах хэрэгтэй.

Сонгиноо арилгаж, жижиглэн хэрчээрэй. Сармисаа мөн хальсалж цэвэрлээд, жижиглэн татна. Сонгино болон сармисаа хайруулын тавганд хийж, халаасан тосонд шаргал болтол нь хуурна. Хуурсан ногоон дээрээ татсан махаа хийж, үргэлжлүүлэн хуурах бөгөөд давс, перец, розмарин, базилик зэргийг хийж амтлаарай. Махаа бор өнгөтэй болмогц нь гал дээрээс авна.

2 ширхэг өндгөө чанаж бэлтгээд, хөргөнө. Үүнийгээ жижиглэн хэрчээд, хуурсан махан дээрээ хийгээрэй. Махан дээрээ сүүн крем болон хэрчсэн яншуйгаа мөн нэмж, базна.

Одоо амраасан гурилаа элдэж, тавгаар хэмжээ авч таслаарай. Үүн дээрээ нэг халбага орчим мах тавьж, чимхэнэ. Бүх мах болон гурилаа чимхэж дууссаны дараа шарах шүүгээний тавцангаа тослож, халаагаарай.

Пирошкигоо тавцан дээр өрнө. Үлдсэн 2 ширхэг өндөгний шараа хутгаж, үүнийгээ хийсэн пирошкин дээрээ жигд түрхэнэ. Ингээд хоолоо шарах шүүгээнд хийж, 200 хэмд 20-25 минут шарж болгоорой.

Ингээд таны амттайхан пирошки бэлэн болох юм. Шарах шүүгээнээс гаргаад бага зэрэг хөргөж, амраасны дараа идэж болно. Та сайхан хооллоорой.

Comments

comments

One Comment

  1. Suren Suren

    Suren Suren

    2020-09-01 at 18:29

    Bayrlalaaaa

Leave a Reply

Your email address will not be published.