Дэлгүүрт зардгаас ч илүү амттай бас чанартай лечо гэртээ хийж сурахыг хүсвэл энэ жорыг мэдээд авчихад л хангалттай

3
264

Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авч иддэг цаг нэгэнт ард хоцорчээ. Манай гэрийн эзэгтэй нар хайртай хань ижил, үр хүүхдэдээ хамгийн эрүүлийг өгөхийг үргэлж хүсдэг учир төрөл бүрийн хоолны хольц, нарийн боов, амттан зэргийг гэртээ өөрийн гараар бэлтгэдэг болсон. Үүний нэг нь лечо юм. Амттай лечог ахиухан бэлтгэж хөргөгчиндөө хийчихээд, хоолны хольц болгон хэрэглэж байгаарай. Одоо та бүхэндээ гэрийн нөхцөлд лечо хийх аргыг зааж өгье.

Орц:

  • Ногоон хулуу – 3 кг
  • Улаан лооль – 1.5 кг
  • Лууван – 500 гр
  • Амтат чинжүү – 500 гр
  • Сармис – 5 толгой
  • Нунтаг улаан перец – 2.5 халбага
  • Элсэн чихэр – 100 гр
  • Давс – 2 халбага
  • Ургамлын тос – 200 гр

Хийх арга:

  1. Улаан лоолио махны машинд хийж машиндана. Дараа нь угааж цэвэрлэсэн хулуу, амтат чинжүү, лууван зэргээ мөн махны машинаар машиндаарай.
  2. Сармисаа жижиглэж татна.
  3. Ингээд машиндсан бүх ногоогоо нэгтэж, дээр нь элсэн чихэр, давс болон ургамлын тосоо хийж хутгана.
  4. Үүнийгээ гал дээр тавьж, дундаж хэм дээр 40 минут орчим чанана.
  5. Дээр нь улаан перецээ нэмж хутгаад, дахин 10 минут чанаарай.
  6. Ингээд бэлэн болсон лечогоо ариутгаж бэлтгэсэн шилэн саванд хийж таглана.
  7. Бүх савтай лечогоо тагийг нь доош нь харуулж, хөнжилд боогоод, хонуулаарай.
  8. Маргааш өглөө нь задлаад үз. Үнэхээр амттай болсон байх болно.
  9. Үлдсэн лечогоо задлалгүйгээр хөргөгчинд хадгалж, өдөр тутамдаа хэрэглээрэй.

Comments

comments

3 Comments

  1. Gereljargal Battulga

    Gereljargal Battulga

    2020-08-30 at 23:42

    Nyamgerel Battulga

  2. Uranchimeg Lkhamsuren

    Uranchimeg Lkhamsuren

    2020-08-31 at 09:19

  3. Jagar Adilbish

    Jagar Adilbish

    2020-08-31 at 22:44

    C

Leave a Reply

Your email address will not be published.