Энэхүү хийморийн морь таны хиймор лундааг бадрааж, ажил үйлс тань сэтгэчлэн бүтэх болно!

0
36

Хийморь яагаад доройтдог, түүнийг яаж сэргээх тухай

Хийморь доройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, шалиг завхай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэрүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй гэж захидаг. Хийморь лүндаа доройтсоноор сэтгэл санаа гуниж гутрах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэрүүл тэмцэл гарах зэрэг сөрөг үр дагаврууд илэрдэг ажээ. Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой байдаг байна. Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч эерэг үр дагаврууд бий болно. Мөн хийморийн сан уншиж өөрийн биеийг төлөөлүүлж бие дэх таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж, хийморь лундаагаа бадраадаг зан үйл бас бий. Хийморийн ном уншуулах, сан сэржим өргөх, дарцаг хийсгэх зэрэг нь нууц хийморийг сэргээдэг хэмээн буддын шашин баталдаг.Тэгвэл үүнээс өөрөөр хийморио сэргээх олон үйл буй.

Зөв сэтгэлийг агуулах, эцэг эх тэргүүтэй өөрт ачтай бүхний ачийг санах, аль чадахаараа бусдад туслах сэтгэлийг төрүүлэх, эс чадваас бусдад мууг санахгүй, муу үйл хийхгүй гэх сэтгэлийг үргэлж бодох нь заслын дээд мөн хэмээн эрдэмтэд үздэг байна. Мөн Монголчууд мөргөл гороо хийх, эрт босох, хайрханы оройд гарах, архи тамхи, цэвэр бусыг тэвчих, сайхан үнэртэн тэргүүтнийг ашиглах нь хийморь сэргээх арга, шүтэн барилдлага болдог гэдэгт итгэдэг. Түүнчлэн чонын бараа харах, шинэ жилийн өглөө ургах нарыг угтан золгох гэх мэтээр Монголчуудад хийморио сэргээх уламжлал болсон аргууд бас байна.

Хамгийн гол нь Монголчууд адууг хүний дотно нөхөр хэмээн үзээд зогсохгүй молор эрдэнэ хэмээн хайрлан хүндэтгэж ирсэн ард түмэн. Тэр ч утгаараа хийморийн бэлгэдэл нь хүртэл адуу байж, төрийн сүлдэндээ адуугаа залж иржээ. Адуутай ёс бус харьцах нь монголчуудын хийморийг доройтуулна гэж үздэг тул ийм зүйл хийсэн сэдсэн хүнийг Их засаг хуулиар хатуу шийтгэдэг байсан билээ. Уул, овоон дээр зөвхөн адууны толгойг л залдаг байв. Гагцхүү хүн гэдэг сэтгэлийн амьтан гэдэг л энэ аж. Монгол хүн амныхаа билгээр гэдэг. Санаа зөв бол заяа зөв дөө.

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published.