Эцэг эхчүүдээ анхаарлаа нааш нь хандуулаарай! Эмэгтэй хүүхдийн чихийг хэдэн настайд нь анх цоолох ёстой вэ?

10
1,014

Охин хүүхдийн чихийг эрт цоолох нь зөв эсэх, мөн цоолбол хэдийд, яаж цоолбол зүйтэй байдаг юм бол?

Бид та бүхэндээ охин хүүхдийн чихийг заавал цоолох нь зөв эсэх, хүүхдийнхээ эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулалгүйгээр чихийг нь хэрхэн цоолох талаар зөвлөмж хүргэе.

Ер нь охидын чихийг цоолох хэрэгтэй юу?

Дорнын анагаах ухаанд чихийг дан ганц сонсох үүрэгтэй сонсголын эрхт эн бус, харин бүх дотор эрхт ний үйл ажиллагаатай нарийн холбогддог гол эрхт эн гэж үздэг байна. Чихний гэдсэнд дотор эрхт эн, системүүдтэй холбогддог маш олон тооны рефлексогеник цэгүүд байдаг. Иймд чихтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй.

Хүний чихэн дээр ойролцоогоор 356 мэдрэлийн цэг байдаг. Чихний омог дээр л гэхэд 11 цэг байдаг, эдгээрийн дотор тархины үйл ажиллагаатай холбоотой, мөн нүд, хэл, хацар, дотоод чих, гүйлсэн булчирхайтай холбоотой цэгүүд ч бий.

Хүүхдийн бага нас бол мэдрэлийн систем, мэдрэхүйн эрхт эн, цаашлаад бүхэл бүтэн бие организм нь идэвхтэй хөгжиж буй үе гэдгийг эргэн сануулъя. Гадны иймэрхүү нөлөөллөөр хүүхдийнхээ эрхт эн системд сөрөг үр дагавар учруулж ч болзошгүй гэдгийг анхаарах нь зүйтэй.

Чихийг буруу цоолсноос (зөв цэгийг олоход хэцүү) үүдэн эрүүл мэндэд муугаар нөлөөлж ч болох юм. Чихний дэлбээн дээр нүдний харааг хариуцдаг чухал цэг байдаг. Хэрэв тэр цэгийг гэмтээвэл хараа муудах аюултай.

Гэхдээ нөгөө талаасаа, чихийг зөв цоолж чадвал эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлөх талтай. Бид гол нь гоёл чимэглэл зүүж, биеэ чимэх зорилгоор чихээ цоолдог. Хүүхдийн бие байнга өөрчлөгдөж байдаг учир насанд хүрсэн хойно нь цоолуулбал илүү зохимжтой.

Хэрэв та нэгэнт хүүхдийнхээ чихийг цоолохоор шийдчихсэн бол зөв цэгийг нь олж цоолуулах хэрэгтэй. Хүүхдийнхээ чихийг цоолуулахдаа бүх гол цэгүүдийн байршлыг маш сайн мэддэг туршлагатай рефлексологичоор цоолуулбал илүү аюулгүй байх болно.

Одоо харшлын талаар хэдэн үг хэлье. Янз бүрийн метал эдлэлүүдэд харшилдаг хүмүүс байдаг. Алт харшил үүсгэдэггүй гэдэг ойлголт нь буруу юм. Өндөр агуулгатай алтан эдлэлд хүртэл никель агуулагддаг. Никель нь маш хүчтэй харшил үүсгэгч метал юм.

Ихэнхи тохиолдолд харшил нь арьсан дээр бага зэрэг улайх байдлаар гардаг ч зарим тохиолдолд арьсыг үрэвсүүлж, нянгийн халдварт ч өртүүлдэг. Иймд ялангуяа хүүхдийн чихийг цоолуулахдаа харшил өгдөггүй зориулалтын ээмэг сонгох хэрэгтэй.

Чих цоолоход эмнэл зүйн талаас ноцтой эсрэг заалт байхгүй боловч нийтлэг ойлголттой байхыг анхааруулж байна. Аливаа үйл явцад ухаалгаар хандах хэрэгтэй, ялангуяа хүүхэдтэй холбоотой зүйл дээр. Хүүхдийн чихийг гэрийн нөхцөлд өөрөө дур мэдэн цоолж болохгүй, учир нь гэрийн орчинд чих цоолох тохиромжгүй.

Хүүхдийнхээ чих цоолох үйл ажиллагааг мэргэшсэн эмчид даатгах нь зүйтэй. Хүүхдийн чихийг хэдийд цоолбол зохимжтой талаар мэргэжилтнүүдийн санал хуваагддаг. Тухайлбал, 3 хүртэлх насны хүүхдийн чихийг цоолохгүй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэж үзэх хэд хэдэн бүрэн үндэслэл, шалтгаанууд байдаг.

1. Цоолуулсан чих нь халдварын эх үүсвэр болох аюултай

Хүүхдэд чихээ цоолуулсны улмаас үүссэн шархыг тэсвэрлэхэд нилээд хэцүү байдаг. Энэ нь биед нилээд зовиуртай тул эдгэрэх хүртэл тэсвэрлэх хэрэг гардаг.

2. Хүүхэд өөрийгөө ч гэмтээж болзошгүй

Чихэнд нь зүүсэн шинэ зүйл, өөрт нь саадтай байгаа зүйл нь хүүхдийн анхаарлыг ихээр татдаг тул түүнийг ганцааранг нь орхихгүй байх хэрэгтэй. Тоглоож байхдаа хүүхэд маш их идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг тул санамсаргүйгээр ээмэгээ мулталж болзошгүй гэдгийг ч бүү мартаарай.

3. Цоолсон нүх хөдөлж болзошгүй

Хүүхэд өсөн томрохын хэрээр чих ч бас даган томордог. Иймээс чихний цооронхой ч бас шилжин хөдөлж гоо зүйн хувьд таагүй харагдах нь бий, ингээд чихийг дахин цоолох хэрэг болдог.

Зарим сэтгэл судлаачид нөгөө талаар охидыг 1.5 нас хүрэхээс нь өмнө нялх байхад нь чихийг нь цоолох нь зүйтэй гэж үздэг. Ийм бага насны хүүхдүүд айдасгүй, өвдөлт нь тэднийг гэмтээдэггүй гэх зэргээр шинжээчид маргалддаг байна. Гэтэл сэтгэл судлаачид охин хүүхэд өсч томроод ээмэг зүүхийг хүсэх, эсэх талаар, зүүхийг огт хүсэхгүй ч байж болох талаар огт хөндөж байгаагүй юм.

Хүүхэд бол эрх чөлөөт хүн, өөрийн гэсэн мэдрэмж, хүсэл сонирхолтой. Гэхдээ хүүхэд нялх учир үүнийгээ танд хэлж чадахгүй. Таны зөвшөөрөлгүйгээр хэн ч таны өмнөөс хүүхдийн тань чихийг цоолохгүй, иймд хүүхэддээ том болоод хэрхэх сонголтыг нь үлдээх нь зүйтэй.

Comments

comments

10 Comments

  1. Миний Нархан

    Миний Нархан

    2020-10-22 at 13:50

    Г. Дагиймаа унш

  2. Enkhsanaa Enkhsanaa Enkhsanaa

    Enkhsanaa Enkhsanaa Enkhsanaa

    2020-10-22 at 14:27

    Enkh-Oyun Purewdorj

  3. Daria Daria

    Daria Daria

    2020-10-22 at 23:19

    Sambazar Ariungerel

  4. Hortensia Horten

    Hortensia Horten

    2020-10-23 at 00:05

    Enkhamgalan Amgaa

  5. Luwsanbaatar Zoljargal

    Luwsanbaatar Zoljargal

    2020-10-23 at 00:15

    Jargal Luwsanbaatar

  6. Gunj Surenjaviin

    Gunj Surenjaviin

    2020-10-23 at 08:48

    Baljinnyam Surenjav

  7. Gan-erdene Tugsbat

    Gan-erdene Tugsbat

    2020-10-23 at 10:02

    Baagii Oyuka

  8. Chuluuntsetseg Batbold

    Chuluuntsetseg Batbold

    2020-10-23 at 11:21

    Д. Донжжалам

  9. Boloroo Bolor

    Boloroo Bolor

    2020-10-23 at 11:40

    Gana Ganchimeg

  10. Shvrentsetseg Banzragch

Leave a Reply

Your email address will not be published.