Уламжлалтын эмч нарын өгч буй үнэтэй зөвлөгөө: Төрсний дараах үс уналтыг дараах байдлаар зогсоож болно. Үүний тулд…

3
332

Уламжлалтын эмч нар үхрийн булууны ясаар ясны шөл гаргаж уух нь биед тал бүрийн ашигтай талаар зөвлөгөө өгдөг нь зүгээр ч нэг хэрэг биш гэдгийг өөрийн туршлага дээр үндэслэн ингэж ойлгож авлаа.

Том хүү минь зургаан сар хүрэхэд миний үс туг тугаараа унаж, хуйх цайрч харагддаг байсныг санаж байна. Тэгэхэд угаалгын өрөөнд үсээ угаахад ваннаар дүүрэн үс уначихдаг байж билээ. Хүүхэд хөдөлгөөнд ороод эхлэхэд эмэгтэй хүний бие дэх кальци болон төмөр зэрэг эрдэс бодис дутагдаж, улмаар ядаргаа нь ясандаа тулна гэдэг нь л үс уналтаар илэрдэг шиг байгаа юм.

Бага хүүгээ би найман сарын өмнө төрүүлсэн. Үрийнхээ зулайг үнэрлэх тоолондоо үс минь хэзээ унах бол доо гэж санаа алдаж суудагсан. Хүү минь мөд хөлхөхөөр бэлтгэлээ базаагаад завгүй. Энэ зуур нэгэн сонин зүйл надад ажиглагдаад байсан юм. Юу гэхээр, миний үс огт унасангүй. Бүр эсрэгээрээ илүү өтгөн, илүү бат бөх болоод байгааг би анзаарсаар байлаа.

Энэ бүхнийг эхнээс нь судлаад үзвэл би хүүгээ гурван сартайгаас нь эхлэн давсгүй хоолны дэглэм барьсан. Энэ дэглэмээр маш хурдан хугацаанд турдаг учир хүн кальци болон эрдэс бодисоо алддаг гэж нэгэн танил минь аминчлан зөвлөсөн юм.

Тиймээс үхрийн булууны ясыг хэд хуваагаад 26 хоногийн турш шөлөндөө чанаж идэхийг зөвлөсөн хэрэг л дээ. Шөлөө хийхдээ ясаа дор хаяж 2-3 цаг буцалгах ёстой юм. Би ийм байдлаар ясны шөлийг сар гарангийн хугацаанд уусан. Одоо миний үс, хумс яг л жирэмсэн байх үеийнх шиг бат бөх ургаж, үс улам л өнгө ороод, өтгөрөөд байгаа нь ажиглагдаж байна.

Уламжлалтын эмч нар ч үхрийн булууны ясаар ясны шөл гаргаж уух нь биед тал бүрийн ашигтай талаар зөвлөгөө өгдөг нь зүгээр ч нэг хэрэг биш гэдгийг өөрийн туршлага дээр үндэслэн ингэж ойлгож авлаа.

Comments

comments

3 Comments

  1. Д. Алтанцэцэг

    Д. Алтанцэцэг

    2020-10-22 at 16:42

    Pene Lope

  2. Хосжаргал Нэргүй

    Хосжаргал Нэргүй

    2020-10-22 at 19:41

    М. Дүүрий

  3. Tuvshuu Tuvshuu

    Tuvshuu Tuvshuu

    2020-10-22 at 21:17

    Hurelbaatar Togtuur Soonoo Soonoo Angel’s Voice

Leave a Reply

Your email address will not be published.