Та хэлээ тагнайндаа хүргээд 60 секундийн турш амьсгалаарай. Үр дүн нь таныг гайхшруулах болно!

0
240

Та зөв амьсгалж сурснаар, төрөл бүрийн өвчнийг эдгээх боломжтой гэдгийг мэдэх үү? Ялангуяа стресс бухимдал, нойргүйдэл зэрэг өвчнийг амьсгалаар эмчилж болдог байна. Бид өнөөдөр та бүхэндээ биеийг эрүүлжүүлж, өвчнөөс сэргийлэх амьсгалах аргыг танилцуулахаар бэлтгэлээ.

Хэлээ тагнайндаа хүргэж амьсгалах

Доктор Эндрю Вайл гэх эрхэм нь Харвардын их сургуульд суралцаж төгсөөд, мэдрэлийн системийг тайвшруулах амьсгалын аргыг нээж илрүүлсэн юм. Тэрээр хүн хэлээ арагш эргүүлэн, тагнайндаа хүргэж, гүнзгий амьсгаа авах нь биеийг тайвшруулж, өвчнийг намдаадаг хэмээн үзжээ.

Та хэлээ тагнайндаа хүргэж, 60 секундын турш гүнзгий амьсгалаарай. Ингэхдээ биеэ аль болох сул тавьж, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хамаг уур бухимдал минутын дотор алга болж, аз жаргал, тайван байдлыг мэдрүүлэх аж.

“Амьсгалын дасгал” хийх тухай

Хоёр гараа хэвлий хэсэгтээ байрлуулж, аажуухан дээшлүүлэн, толгойныхоо дээр байрлуулаарай. Ингэхдээ өлмийгөө мөн зөөлхөн өргөж, буулгах үедээ гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Дараа нь гараа амрааж, алгаараа зөөлхөн цохиорой. Энэ нь таны биеийг бүхэлд нь энергиэр цэнэглэж, тайвшруулах болно. Та үүнийг 10 удаа давтаж хийхэд хангалттай.

Одоо та уур бухимдлыг тайлах аргыг мэддэг болсон тул, үргэлж инээмсэглэж, бусдад баяр хөөрийг түгээж яваарай!

Comments

comments

Leave a Reply

Your email address will not be published.