Би янзын гоё амттай алаг салат хийх жорыг тогооч найзаасаа сурч авсан юм. Манай гэрийнхэн надаас байнга хийгээд өгөөч гэж гуйдаг болсон

10
549

Алаг салат хийх жор

Орц:

  • Ногоон, улаан, шар амтат чинжүү – 2 кг
  • Лууван 2кгСонгино – 500 гр
  • Ургамлын тос – 500 гр
  • Үрлэн хар перц – 10 ш
  • Лаврын навч- 5-6 ш
  • Ногоон, улаан лооль-1 кг
  • Жимсний цуу – 250-300 гр
  • Байцаа – 500 гр
  • Давс, элсэн чихэр – өөрийнхөө амтлах мэдрэмжээр тохируулна

Хийх арга: Нэг тогоонд хийх арга

1. Ногоогоо сайтар угааж цэвэрлэнэ.

2. Бүгдийг хэрчинэ. Хэрчихдээ луувангаа савхалж хэрчинэ. Бусад ногоог идэхэд тохиромжтойгоор хэрчинэ.

3. Ингээд одоо тосоо халсан тогоондоо хийж сайн халаана.

4. Хэрчсэн сонгиноо, савхалж хэрчсэн луувангаа хийж 10 минут жигнэнэ.

5. Үүн дээр үлдсэн бүх ногоогоо хийж сайтар хутгаад дахин 5 минут тосондоо жигнэнэ. Бүх амтлагч, давс, 100 гр элсэнчихрээ хийж хутгана.

6. Жигнэж болгосны дараа ариутгасан маш хуурай болсон шил рүүгээ халуунаар нь хийнэ. Ногоогоо хийчихээд маш сайн таглана.

7. Ингээд алаг салатаа шилэндээ хийж тагласаны дараа ариутгах үйл явцыг хийнэ.

Тогоо буюу төмөр саванд шилтэй ногоогоо далд орох хэмжээний ус хийнэ. Ингээд шилтэй ногоогоо устай савандаа хийгээд гал дээр буцалгана. Буцалж эхэлснээс хойш цагаа харна. Энэ цагаас хойш 8 минут чанаад гаргахад ариутгах үйл явц бүрэн хийгдэнэ. Ингээд тагаар нь доош нь харуулж гэрт сэрүүн нөхцөлд хадгална. Хадгалах хугацаа нэг жил байх боломжтой.

Comments

comments

10 Comments

  1. Badam-Ochir Enkhbaatar

    Badam-Ochir Enkhbaatar

    2020-09-26 at 07:41

    Yg gog bolj haragdaach 10 minut huural boloo gejuu tegj ch hiidgui bha

  2. Bulag Bulgaa

    Bulag Bulgaa

    2020-09-26 at 09:36

    Ene jor hamgiin amttai n

  3. Гоё зөвлөгөө бичсэн чамд амжилт хүсье олон залуусыг араасаа дагуулах болтугай

  4. Н. Жаргалзаяа

    Н. Жаргалзаяа

    2020-09-27 at 08:42

    Jimsnii tsuu gj yu bdg we

  5. Enkhmaa Dashzeveg

    Enkhmaa Dashzeveg

    2020-09-27 at 09:08

    Huurhun uu. Ymar tsuu ve hiih ve. Jimsnii tsuugaa zurgiig ni haruulaach

  6. Anonymous

    2020-09-27 at 10:51

    jimsnii tsuu hgui bj bolohuu

  7. Алимны цуу

  8. Nurgul Nurka

    Nurgul Nurka

    2020-09-28 at 13:47

    Мундаг баин аа баярлалаа

  9. Suren Suren

    Suren Suren

    2020-09-28 at 14:57

    Bayrlalaa fsagaan gaa hiuudeg gesen chvv

  10. Erka Erdenetsetseg

    Erka Erdenetsetseg

    2020-09-28 at 21:31

    taalagdaj bn alimni tsuu hedi hemjetei hih ve alag caladand heden honog hadgalah vee

Leave a Reply

Your email address will not be published.