Манайх 7 хоног бүр тасархай амттай “төмстэй ороомог” хийж иддэг. Та ч бас жорыг нь эндээс мэдэж аваад гэрийнхнээ дайлаарай

4
1,468

Хамгийн амттай төмстэй ороомог хийх хялбархан жор

Амралтын өдрийг тань илүү аз жаргалтай болгох амттай хоолны жорыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Хүүхдүүдийн дурлан иддэг төмстэй ороомог хийх жорыг танилцуулж байна. Сурч аваад хүүхдэдээ хийж өгөөрэй.

Орц:

  • Бүлээн ус – 125 мл
  • Тараг – 125 мл
  • Ургамлын тос – 125 мл
  • Өндөг – 1 ширхэг
  • Хөөлгөгч – 5 гр
  • Давс – чимх
  • Элсэн чихэр – 1 амны халбага
  • Гурил – 500 гр
  • Төмсний нухаш

Хийх арга:

Тараг, бүлээн ус, ургамлын тосоо нийлүүлж хольж хутгана. Өндөгний цагааныг шараас нь салгаж аваад, гурилан дээрээ хий.

Гурилан дээрээ тараг, ус, тосны хольцоо хийгээд, дээр нь давс, хөөлгөгч, элсэн чихрээ нэмж зуураарай. Таны зуурсан гурил шингэн талдаа, гарт наалдсан нялцгай болно. Үүнийгээ таглаж тавиад, дулаан газар 1 цаг байлгах хэрэгтэй.

Гурил амарч байх хооронд та шанзаа бэлтгэнэ. Төмсний нухашыг өөрийн аргаар бэлтгэнэ. Эсвэл төрөл бүрийн салат, мах ч байж болно. Зуурмагаа бэлтгэсэн байхад дотор хийх шанзаа та өөрөө мэдээд бэлтгэнэ гэсэн үг.

Ингээд гурилаа гаргаж нухаад, 12 тэнцүү хэсэгт хуваагаарай.

Гурилаа элдэж нимгэлээд, дээр нь шанзаа тараан түрхээд орооно.

Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас тавьж бэлтгээд, үүн дээрээ шанзтай гурилаа тавиарай. Ороомогны дээд хэсгийг хутгаар хөнгөн зүсч өгөөрэй. Одоо өндөгний шараа хутгаж бэлтгээд, үүнийгээ ороомог дээрээ түрхэж өгнө.

Ингээд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж, 180 хэмд 30 минут жигнэж болгоорой.

Сайхан хооллоорой!

Comments

comments

4 Comments

  1. Erka Erdenetsetseg

    Erka Erdenetsetseg

    2020-10-18 at 19:19

    Yu yu orh ve hj curya

  2. Amarzaya Dambii

    Amarzaya Dambii

    2020-10-18 at 21:07

    Тараг хийчээд яагаад хөрөнгө хийж байгаа юм бол. Сод хийдэг санагдах юм.

  3. Enhjin Enhjin

    Enhjin Enhjin

    2020-10-18 at 21:44

    Dariimaa Khunshagai

  4. Chuvsensenge Arildzembe

    Chuvsensenge Arildzembe

    2020-10-20 at 20:13

    Narantuya Gombosuren

Leave a Reply

Your email address will not be published.