Би 30 жилийн турш огтхон ч уйдалгүй энэ аргаар мах шарж байна. Үнэтэй рестораныхаас ч илүү гоё амттай болдог

11
954

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр уншигчиддаа зориулан стейк хийх сонирхолтой бас амттай жорыг танилцуулж байна. Урин дулаан зуны өдрүүдэд амттай мах шарж, хайртай хүмүүсээ дайлж, ур чадвараа гайхуулж яагаад болохгүй гэж? Хамтдаа жорыг сураад авцгаая.

Орц:

  • Мах – 600 гр
  • Төмс – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лооль – 1 ширхэг
  • Майонез – 4 халбага
  • Бяслаг – 100 гр
  • Давс, перец – амталгаагаар
  • Гич – 2 халбага
  • Сармис – 2 хумс

Хийх арга:

Махаа том далбагар хэмжээтэй хэрчинэ. Гурван хэсэгт хуваахад болно. Үүн дээрээ хүнсний скоч тавьж байгаад сайтар нүдээрэй. Махан дээрээ давс болон перец цацаж амтлаад, дээр дээр нь давхарлаад цааш тавиарай.

Төмсөө хальстай нь чанаж бэлтгээд, цааш тавь.

Одоо сонгиноо том том дугуй хэлбэртэй хэрчих бол, улаан лоолио мөн дугуй хэлбэртэй хэрчинэ.

Шарах шүүгээний тавцан дээр калькин цаас дэвсээд, дээр нь сонгиноо өрнө. Ингэхдээ зургаан ширхэгийг хоёр хоёроор нь хамт байрлуулаарай. Хоёр сонгино бүр дээр нэг ширхэг мах тавьна.

Одоо махан дээрээ гичээ тараан түрхээд, дээр нь улаан лоолио өрнө. Мөн л нэг махан дээр хоёр ширхэг улаан лооль тавих юм. Улаан лооль дээрээ үрж нухаж бэлтгэсэн сармиснаас тараан түрхэх бөгөөд бага зэрэг давс цацаж амтлаарай.

Чанасан төмсөө хальслаад үрнэ. Үрсэн төмсөө мах тус бүр дээрээ хуваан тавьж, дээр нь майонезоо түрхэснээр хоол бэлтгэх ажил дуусна. Ингээд хоолоо шарах шүүгээндээ хийж, 180 хэмд 40-50 минут шарж болгоорой.

Бэлэн болсон хоолоо гаргаад дээр нь үрсэн бяслаг цацаж, шарах шүүгээндээ буцааж хийгээд ахин 5 минут жигнэж гаргана.

Comments

comments

11 Comments

  1. Anonymous

    2020-10-03 at 05:45

    .

  2. Anand Anand

    Anand Anand

    2020-10-03 at 18:26

    medeelel awii

  3. Яг одоо авий бнауу

  4. Myagmarsuren Serod

    Myagmarsuren Serod

    2020-10-03 at 23:34

    Fatentiig ni zaaj ugch boloh uu awii

  5. Bold Sukh

    Bold Sukh

    2020-10-04 at 06:20

    Zaavar iig unshlaa ter gich gej yug hiljaagaan

  6. Dashaa Dashka

    Dashaa Dashka

    2020-10-04 at 09:36

    Deka Batdelger Amka Amka Buyn Delger

  7. Bagui Bagui

    Bagui Bagui

    2020-10-04 at 10:21

    buh hoolond 40 jil mah heregleed er uidsanguiee

  8. Medeelel awii

  9. Монгол Дээл Оёно

    Монгол Дээл Оёно

    2020-10-05 at 12:03

    Sumaa Sumaa

  10. Hvk Chak

    Hvk Chak

    2020-10-05 at 12:22

    Бичлэгээр байна уу

  11. Dashhdovdon Oyuntsetseg

    Dashhdovdon Oyuntsetseg

    2020-10-05 at 13:25

    Medeelel avii

Leave a Reply

Your email address will not be published.